Хуучирсан мэдээ: 2019.11.30-нд нийтлэгдсэн

Унай Эмери халагдлаа

Унай Эмери халагдлаа

Өчигдөр Английн Арсенал клубыг 18 сарын турш тус клубыг удирдсан, ахлах дасгалжуулагч Унай Эмериг халж байгаагаа зарлалаа. Тэрбээр 2018 онд клубыг 22 жилийн турш удирдсан Арсэн Венгэрийн орыг залгаж ирж байсан билээ.

Өмнө нь Сэвияа клубтэй Европа лигт гурав түрүүлж, Францын Парис Сэйнт-Жермэйны ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан туршлагатай тэрбээр сүүлийн долоон тоглолтод ганц ч хожил авч чадаагүй нь клубын түүхэнд 1992 оноос хойшхи хамгийн муу үзүүлэлт болжээ.Үүгээр ч зогсохгүй клубын чухал тоглогч Герман хагас хамгаалагч Мезут Өзил-тэй таарамжгүй харилцаатай байсан нь ч мөн нөлөөлсөн аж.

Одоогоор Арсенал клуб Английн Премьер лигийн хүснэгтийн наймдугаар байрт 18 оноотой, Европа лигт F хэсэгт 10 оноотой нэгдүгээр байрт тус тус бичигдэж буй юм. Тус клубыг туслах дасгалжуулагч Фредди Люнберг түр хугацаагаар удирдахаар болов.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж