Иргэд авлигачдыг өөгшүүлсэн үү? | News.MN

Иргэд авлигачдыг өөгшүүлсэн үү?

Иргэд авлигачдыг өөгшүүлсэн үү?

Иргэд авлигачдыг өөгшүүлсэн үү?

Агаарын бохирдол, нийтийн тээврийн хүрэлцээ, замын түгжрэл гээд нийгэмд тулгамдсан олон асуудал иргэдийг бухимдуулдаг. Гэхдээ энэ бүх хүчин зүйлсээс илүү авлига хамгийн тулгамдсан асуудал болсныг иргэд хэлжээ. Тодруулбал, нийгэмд иргэдийн өмнө тулгамдсан хоёр асуудал байдгийн нэгд эрүүл мэнд, хоёрдугаарт авлига эрэмбэлэгдэх болсныг судалгаагаар тогтоосон байна.

Иргэдийн 61 хувь нь хүртэх ёстой үйлчилгээгээ авахын тулд авлига өгчээ. Хүйсээр нь авч үзвэл эмэгтэйчүүдийн 71 хувь нь төрийн байгууллагад авлига өгсөн тухай сонирхолтой мэдээллийг “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн менежер Б.Тэнгис илтгэлдээ ийнхүү онцолсон юм.

"ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМЖУУЛАХ ЁСТОЙ"

"Туушин" зочид буудалд өнөөдөр /2019.11.30/ “Авлигын эсрэг Үндэсний чуулган 2019” арга хэмжээ болж байна. Энэ үеэр салбар салбарын манлайлагч залуус авлигын эсрэг оновчтой шийдлүүд, авлигыг бууруулах арга замын талаар хэрэгжүүлж буй төсөл болон илтгэлүүдээ хэлэлцүүлж буй юм. Тус арга хэмжээнд Гаалийн ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний статистикийн хороо зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

АТГ-ын Урьдчилан сэргийлэх Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэн “Авлигын эсрэг Үндэсний чуулган”-ы гол сэдэв нь цахим шийдэл. Нүүр тулсан уулзалтын цаана, ялангуяа гуравдагч этгээд байгаа тохиолдолд ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй. Авлигыг үүсгэж буй шалтгаан нөхцөлүүдийг арилгана гэдэг авлигаас урьдчилан сэргийлэх ажлын гол цөм нь юм. Тиймээс хүнд суртлыг халахын тулд төрийн байгууллагуудын үйлчилгээг цахимжуулах ёстой гэсэн байр суурийг залуус хэлж байна.
Төрийн байгууллагуудын үйлчилгээг цахимжуулснаар бүх мэдээлэл нээлттэй болно, иргэд мэдээллээ цуглуулж, дүн шинжилгээ, хяналт тавих боломж нь бүрдэнэ. Ингэснээр хууль тогтоомжийн дагуу иргэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүйгээр хүртдэг болно. Авлигаас ангижирсан, авлигатайгаа тэмцсэн орнуудын туршлагыг харахад төрийн үйлчилгээгээ цахимжуулсан байдаг. Ерөнхийдөө Монголд тогтсон гаж буруу тогтолцоог өөрчилж, мэдээллийг ил тод нээлттэй болгож цахимжуулах, иргэдийг мэдлэг мэдээлэлтэй чадавхжуулснаар авлигыг бууруулах боломжтой" гэв.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-30 202.126.88.204

Иргэдээ мал мэтээр бодож доромжилж юу ч мэдэхгүй тэнэгээр нь бүү дууд. Түүнийхээ оронд авилгалчидаа шоронд хий. Урвагчидаа цаазал

Avatar

Ганбаатар 2019-11-30 202.9.40.49

Сүүлийн үед цэцэрлэгийн эрхлэгчид маш их авилга авсан Тэднийг хөрөнгө мангийг шалгах хэрэгтэй

Avatar

Зочин 2019-11-30 208.180.184.130

Цахимжуулна гэдэг зөв санаа. Компьютэрийн цаанаас бичиг баримтаа өгнө хэн гэдэг байцаагч шийдэхийг мэдэхгүй. Хөдөө орон нутгийнхан шуудангаар явуулна. Нүүр нүүрээ тулахгүй учраас их бага хэмжээгээр авилгыг бууруулах байхаа.

Avatar

Зочин 2019-11-30 192.82.78.176

Tengis avilga achijldee

Avatar

Зочин 2019-11-30 202.70.41.2

Энэ бүхэнд иргэдийг буруутгахаас илүүтэй эрх зүйн орчиныг нь сайжруулж, энэ төрлийн гэм хэрэгт хүлээлгэх хариуцлагыг нь чангатгах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-11-30 202.9.40.15

Авилгачид иргэдийг хавчсаар байгаад зохиомлоор аргагүй байдалд оруулдаг юм. Ингэж шахдаг бүхэл бүтэн сүлжээ, систем ажилладаг. Аргаа барихдаа л иргэд тэдэнд авилга өгдгийг энэ цагаан захтай цамц өмссөн цагаан гартай нөхөр мэддэггүй юм уу?

Avatar

Зочин 2019-11-30 202.9.40.15

Одоо тэгээд мөрөөрөө яваа энгийн иргэд буруутай болж байна уу?

Avatar

/-*-/ 2019-11-30 49.0.212.7

Мөрөөрөө яваа иргэд бид төрийн албаныхны гар дээр жоохон юм тавихгүй л бол ямар ч юм бүтэхгүй шүү дээ, тэгэхээр гээндээ ч бий гоондоо ч бий, иргэд битгий буруу ч байна гэсэн үг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж