Бүтээлч байдлаа хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2015.09.24-нд нийтлэгдсэн

Бүтээлч байдлаа хэрхэн нэмэгдүүлэх вэ?

"Бүтээлч байдлаа хэрхэн нэмэгдүүлэх вэ? сэдэвт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд өгөх зөвлөгөө үнэгүй сургалтанд урьж байна

Оюутан залуустаа зориулж "Бүтээлч байдлаа хэрхэн нэмэгдүүлэх вэ? сэдэвт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд өгөх зөвлөгөө сургалт явагдах гэж байна. Хичээлийн шинэ жил эхлэж, оюутан сурагчдын завгүй өдрүүд эхлэж байгаатай холбогдуулан цаг хугацааг хэрхэн үр ашигтай өнгөрүүлж, хичээл, бие даалт, хобби гээд өдөр тутмын ажлуудаа хэрхэн үр бүтээлтэй зохион байгуулж, бүтээмжтэй байх тухай залуустаа сургалт явуулахаар PC mall дэлгүүрийн зүгээс зохион байгуулж байна.

Залуу хүн бүрт зорилго, мөрөөдөл бий. Харин түүндээ хүрэх замаа хэрхэн зөв тодорхойлж, өдөр тутамдаа зорилгодоо хүрэх алхмуудаа хийж байдаг. Харин хэн түүндээ хүрч чадах уу гэдэг нь тухайн хүний цагаа хэрхэн үр бүтээлтэй зөв зарцуулж байгаагаас маш ихээр хамаардаг. Иймд хүүхэд залуусыгаа хүссэн мөрөөдөл, тавьсан зорилгодоо хүрэхэд нь туслахаар энэхүү лекцийг үнэгүй зохион байгуулж байна.


Сургалт 2015 оны 9-р сарын 25-ны Баасан гаригт 16:00 цагт Вертул галлерейд болно. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

СУРГАЛТ ҮНЭГҮЙ.

Сургалтын ерөнхий зохион байгуулагч 
PC mall сүлжээ дэлгүүр

Хаяг : УБ хот, СБД, Хүнсний 4-р дэлгүүрийн хойно байрлах PC mall төв салбарын 3-р давхарт Вертул галлерей

Холбогдох утас : 75753535

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж