Тэгэхээр өмнөх бүлэгт ярьсан “Санаа гэдэг бол хуучин санаануудын шинэ сэлгэмэл” болон “Шинэ сэлгэмэл олж зохиох авъяас нь аливаа зүйлсийн харилцан хамаарлыг олж харах авъяасаар бэхжиж байдаг” хэмээх 2 зарчимыг сэтгэлдээ сайн тогтоож аваад, үүнээс цааш бодитоор санааг бүтээх тэрхүү аргачиллын заавар болохуйц зүйлийн тухай тайлбарлаж өгье.
Өмнө ярьсанаа давтан онцлоход, санаа бүтээх үед бидний сэтгэлзүй яг л Форд машиныг үйлдвэрт бүтээхтэй авь адилаар тогтсон тодорхой алхамуудад захирагдан ажиллаж байдаг.
Өөр үгээр хэлбэл, уг зорилгын төлөө сэтгэлзүйгээ ашиглахад зориулсан арга технологи гэж байдаг бөгөөд, санаа бүтээхээр шамдах явцад үргэлж тэр арга технологи нь санаатай болон санаандгүйгээр хэрэглэгдэж байдаг, мөн уг арга технологийг ухамсартайгаар хөгжүүлэн сайжруулах ч боломжтой төдийгүй, тэгж хөгжүүлсэнээр санаа бүтээх чадвар ч сайжрах боломжтой.
Тэгвэл тэрхүү сэтгэлзүйн арга технологи маань 5 үе шаттайгаар ажилладаг. Лавтайяа та бүхэн бүгд тэр 5 үе шатыг гарцаагүй өөрийн биеэр туулж үзсэн болов уу гэж санана. Гэвч чухал нь гэвэл, эдгээр 5 үе шатын хоорондын уялдааг сайтар ойлгож, уг 5 үе шатыг бидний сэтгэл тодорхой дарааллын дагуу туулж өнгөрөх ёстой гэх фактыг тогтоож авах шаардлагатай. Нэг ёсондоо, үнэхээр л санаа бүтээмээр байгаа бол тэрхүү 5 үе шатын аль ч шатанд орохдоо өмнөх үе шатаа бүрэн туулж дуусгасан байх ёстой гэсэн үг юм.
үргэлжлэл: tomyo-bodyo.blogspot.com