Азийн шилдэг дизайнер “O Couture Mongolian Fashion Brand”-ийг үүсгэн байгуулагч Д.Отгонжаргалын уламжлал болон зохион байгуулагддаг өндөр хэмжээний загварын шоу энэ жил зургаа дахь жилдээ "Есөн Эрдэнэ" /Haute Couture Fashion Show 2020/ нэртэйгээр Зайсан Хилл цогцолборын Эвэнт Холл-д амжилттай зохион байгуулагдлаа.
Загварын шоуны эхний хэсэгт Топ модель Э.Энхболдын шинээр үүсгэн байгуулсан эрэгтэй хувцасны “TARA ENDO” брэндийн коллекцийг танилцууллаа. Хоёрдугаар хэсэгт есөн эрдэнийн өнгө, бэлгэдэл, мөн чанарыг шингээн, дизайнерын уран нарийн ухаанаар баяжуулан бүтээсэн, үнэ цэнэ бүхий дахин давтагдашгүй гоёлын цор ганц хээнцэр даашинзууд, үндэсний хэв шинжийг агуулсан уран тансаг загварын даашинзуудыг тус тус танилцуулсан юм. Загварын тайзны засал нь мэргэжлийн өндөр түвшинд дэглэгдсэн байлаа.
Мөн энэ жилийн загварын шоунд Топ модель Э.Энхболд өөрийн нэрийн брэндээ нээн танилцуулсан бөгөөд өмнөх жилүүдийнхээс илүү өргөн цар хүрээтэй болсноороо онцлог болов. Тус шоуг урлаг соёлын алдартнууд, загварын нөлөө үзүүлэгчид, бизнесменүүд, үнэнч үйлчлүүлэгч нар нь хүрэлцэн ирж таалан соёрхлоо.
Шилдэг уран бүтээлчдийн тоглолт, нэрт брэндүүдийн танилцуулга болон хүлээн авалт, “after party” энтертайнмент арга хэмжээнүүдээс бүрдсэн өндөр зэрэглэлийн загварлаг үдэш байлаа.






















































































Д.БҮЖИН
Холбоотой мэдээ