Хуучирсан мэдээ: 2019.11.30-нд нийтлэгдсэн

3×3 Winter tour Монголд

Монгол Улсад сүүлийн жил үсрэнгүй хөгжиж буй спортын нэг яах аргагүй 3х3 сагсан бөмбөгийн төрөл билээ. Сар гаруйхан хугацааны өмнө анхныхаа олимпийн эрхийг авсан Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо энэ удаа нийт 37 сая төгрөгийн шагналын сантай, дөрвөн үе шатаас бүрэлдэх Winter Tour-ийг анх удаа зохион байгуулахад бэлэн болжээ.

Энэхүү тэмцээний зорилго нь Монгол Улсад сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр хичээллэгсдийн дунд дэлхийн жишгийн дагуу өндөр шагналын сантай, урт хугацаанд тогтмол үргэлжлэх дотоодын лигийг зохион байгуулснаар шинэ үеийн залуу тамирчдын хооронд өрсөлдөөн бий болгож, тамирчдын авьяас, ур чадварыг хөгжүүлэх, улмаар олон улс, тив дэлхийн тэмцээн, ФИБА-ийн мэргэжлийн тэмцээнд оролцох багуудыг олноор тодруулахад оршино.

Энэхүү тэмцээнд нийт 24 баг оролцох бөгөөд гурван сарын турш долоо хоног бүрийн Бямба гаригт зохион байгуулагдах юм.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж