2020 онд аялахад хамгийн аюулгүй болон аюултай орнууд

Хуучирсан мэдээ: 2019.11.30-нд нийтлэгдсэн

2020 онд аялахад хамгийн аюулгүй болон аюултай орнууд

2020 онд аялахад хамгийн аюулгүй болон аюултай орнууд

Аялал жуулчлалын эрсдэлийг харуулсан шинэ интерактив газрын зурагт 2020 онд аялал хийхэд хамгийн аюулгүй болон аюултай улс орнуудыг харуулжээ.

Дэлхийн эрсдэлийн шинжээчдийн байгуулсан SOS компаниас эрүүл мэнд, аюулгүй байдал, замын аюулгүй байдал, улс төрийн хүчирхийлэл, халдварт өвчин зэрэг хэд хэдэн хүчин зүйлийг харгалзан үзэж, аяллын эрсдэлийг хамгийн багаас туйлын ноцтой гэсэн таван ангилалд хуваан улс орнуудыг эрэмблэдэг.

2020 онд аялахад хамгийн бага эрсдэлтэй орноор Грийнланд, Исланд, Норвеги, Финланд, Дани, Швейцарь, Люксембург, Словени, Андорра нэрлэгдсэн байна. Харин аялахад хамгийн аюултай орнуудын жагсаалтад Мали, Сомали, Өмнөд Судан, Төв Африкийн бүгд найрамдах улс, Йемен, Ливи, Сири, Ирак, Афганистан, Украйн багтжээ.

Их Британи, АНУ, Канад, Австрали, Хятад бага эрсдэлтэй орноор нэрлэгдсэн бол Монгол Улс, ОХУ нь дунд түвшний эрсдэлтэй бүс нутагт багтжээ.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: STANDARD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж