Лондонд хутгатай этгээд халдлага үйлджээ | News.MN

Лондонд хутгатай этгээд халдлага үйлджээ

Лондонд хутгатай этгээд халдлага үйлджээ

Лондонд хутгатай этгээд халдлага үйлджээ

Их Британийн цагдаагийн газраас өнгөрсөн Баасан гариг (2019.11.29)-т Лондон хотод халдлага үйлдсэн этгээдийг 28 настай, өмнө нь террорист халдлагын улмаас шийтгүүлж, ял эдэлж байгаад өнгөрсөн жил хугацаанаасаа өмнө суллагдсан Усман Хан болохыг тогтоожээ.

Гэмт этгээд гудамжинд явсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хүйтэн мэсээр хороож, өөр гурван хүнийг шархдуулсан байна. Алан хядагч нь өдрийн 14:00 цагийн орчимд хотын төв зүрх болсон санхүүгийн дүүрэг дэх Лондоны гүүрний ойр байрлах Fishmongers-ийн танхимын ойролцоо дээрх хэргийг үйлджээ. Лондон хотын цагдаа нар бусдад хор хүргэхээс нь өмнө түүнийг гүүрэн дээр буудан хороосон байна.

“The Times” сонины мэдээлж буйгаар, тэрбээр шоронгоос суллагдахдаа хөлдөө байршил илрүүлэгч электрон гавтай гарчээ. Энэхүү хэрэг явдлын дараа тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон хэлэхдээ “Ийм ноцтой гэмт хэрэгтнийг хугацаанаас нь өмнө сулласан нь алдаа байж. Бид аюултай гэмт хэрэгтнүүд, ялангуяа террористуудад тохирсон ял шийтгэлийг нь эдлүүлэх хэрэгтэй” хэмээжээ.

Б.МӨНГӨНТАМИР
Эх сурвалж: REUTERS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-30 202.9.40.23

Мусалман шашинтай улсуудын иргэд ийм мунхаг. Хамгийн бурангуй шашин бол мусалман шашин. Манай казахууд дотроо юу бодож байдаг бол. Тэд нар туркуудтэй их саймшраад нэг л биш байгааг ТЕГ анхааралдаа аваасай билээ. Терорист халдлага үйлдэж ч магадгүй гэж би хувьдаа боддог

Avatar

Зочин 2019-11-30 192.82.78.176

Laliihand yah gej orognol irgenshil ugdug bainaa. Ternii prond mongolcbuudad ugvul ingehgui baisan yum

Avatar

Зочин 2019-11-30 103.229.123.119

Ulsiinh ni hamag baylagiig zoochihoor amitad ami zuih argagui bolood ter!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж