Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 29-ний өдөр Элчин сайдыг тохоон томилох тухай зарлиг гаргаж, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дуламсүрэнгийн Давааг томилжээ. Мөн өдрөөс эхлэн түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөс чөлөөлсөн байна.
ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Дуламсүрэнгийн Даваа нь 1986 онд хуучнаар ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургуулийг, 1997 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академийг тус тус төгссөн, дэслэгч генерал цолтой юм.
Тэрбээр 1986 оноос хойш батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа бөгөөд 2015 оноос ЗХЖШ-ын даргаар, 2018 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажилласан туршлагатай ажээ.
Б.ЖАРГАЛ
Zochin 2019-11-30 66.181.161.125
Бид нэг их дипломат ёс яриад яахав. Оросууд нь дуртай хүлээн зөвшөөрөөд маш хурдан хариуг нь явуулаад авъя гэж байна шүү дээ.
Зочин 2019-11-30 66.181.180.219
Battulgad hunii noots bhgui gj unen heljee Ebi
ЗОЧИН 2019-11-30 59.153.115.134
ОРОС АВГАЙТАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ОРОСТ ЦЭРГИЙН АРЫН АЛБАНЫ СУРГУУЛЬ ТӨГССӨН, ӨӨРИЙНХӨӨ ТУСЛАХЫГ ОХУ-Д ЭЛЧИНГЭЭР ТОМИЛОВ, ЧАДАХ БОЛОВУУ ДАА, ТУН ИХ ЭРГЭЛЗЭЖ БАЙНА.
Зочин 2019-11-30 73.92.12.67
Муулахгуй гэсэн совесть байгаад ч муулахгуй байхын аргагуй кандидат. Аргагуй ээ. Одоогийн монголын нехцел байдал, дипломат харилцаа, терийн бодлогын илэрхийлэл нь энэ.. Ямбий , хог дээр байсан хоер Миг авчаад цемийн зэвсэгтэй болцон юм шиг омогшдог ард тумэн арын албаны офицерийг элчин сайдаар тавих юу ч биш. Отгонбаяр рээкет, хулгай хийж олсон юмтай, энэ нь армийн херенге зувчуулсан юмтай байж,гайхах юм алга.
Zochin 2019-11-30 66.181.179.86
Computeriin araas tsetserhsen humuus olon bolj dee. Henees ch dutahgui hariutslagatai ajillana. Nvdee olson tomilgoo
zochin 2019-11-30 66.181.179.86
manai mongold hen ch hend taalagdahgui. bugdiig muulj bj sanaa n amarna.
Зочин 2019-11-30 66.181.182.190
Yun diplomat yos mos ve, hen mungu tulj duu zahialna ve ter hun sonsdog bizde,
Elbegdorj Battulga xoer xorshson xeveer l bna daa 2019-11-30 139.5.216.152
Elbegee Jonxyy xoer niilsen xeveer l bna daa
Зочин 2019-11-30 139.5.216.154
Нүдээ олсонгүй ээ.Удахгүй тамхи зөөсөн гэж сонсогдох байхоо. Монголын гадаад дипломатын алба ч ёстой нэг шавар ш албаагт хутгалдаж гүйцлээ.
Зочин 2019-11-30 182.160.2.169
Солдофон – жанхуучин.
112225555 2019-11-30 202.131.225.197
ДИПЛОМАТЧ ХҮН БИШ БАЙНА Ш ДЭЭ.
Батаа 2019-11-30 103.29.144.170
Монголд мэргэжил боловсрол эзэмших шаардлагагүй.Нэг хувийн сургуулийн диплом худалдаж аваад сайн б**с долоогч,намчин,цүнхчин болох хэрэгтэй
Зочин 2019-11-30 31.173.80.192
Дипломат ёс
Зочин 2019-11-30 202.179.24.197
Ийм солдафон нөхөр барах уу. Маш ойлгомжгүй томилгоо..
Зочин 2019-11-30 103.229.123.241
Орос хэлний тайлбар тольд: "Солдафон – Грубый, некультурный человек из военных" гэжээ!?