Нийслэлд түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан тохиолдол ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2019.11.30-нд нийтлэгдсэн

Нийслэлд түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан тохиолдол ихэсчээ

Нийслэлд түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан тохиолдол ихэсчээ

Сүүлийн өдрүүдэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт түүхий нүүрстэй холбоотой дуудлагын тоо өсчээ. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан хэрэг олширсон гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн мэдээлэв.

Нийслэлд түүхий нүүрс тээвэрлэсэн болон хэрэглэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4.1.3-т зааснаар иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг гурван сая хүртэлх төгрөгөөр торгох заалттай.

Өнөөдрийн байдлаар төвийн зургаан дүүргийн 30 хорооны 64 байршилд 91.8 тонн түүхий нүүрс хэрэглэж байсныг илрүүлж, 19.2 сая төгрөгийн мөнгөн торгуулийн арга хэмжээ авчээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж