Мадонна аялан тоглолтоо эмч нарын өгсөн зөвлөгөөний дагуу цуцалж байгаагаа зарлалаа. Алдарт дуучин маань ирэх сарын 2-нд/2019.12.02/ АНУ-ын Массачусеттс мужийн Бостон хотод төлөвлөгдсөн Madame X tour тоглолтынхоо өмнө биедээ асар их өвдөлт мэдэрсэн тул тоглолтоо цуцалж буйгаа өөрийнхөө инстаграм хуудсаараа дамжуулан үзэгч фэнүүддээ хүргэсэн байна.
Өдгөө 61 настай дуучин маань инстаграм хуудсандаа “Тоглолт хийх нь үдэш бүр надад аз жаргал авчирдаг, цуцална гэдэг бол надад нэгэн төрлийн шийтгэл. Гэхдээ миний одоо мэдэрч буй асар их өвдөлтөөс болж би эмч нарынхаа зөвлөгөөний дагуу амрах ёстой болж байна. Гэхдээ би илүү хүчтэй, илүү сайнаараа эргэн ирж, Madame X аялан тоглолтоо та нартайгаа хамт үргэлжлүүлэх болно” хэмээжээ.
Түүний цуцалсан гурван тоглолтын шинэ тов зарлагдаагүй байгаа гэхдээ үзэгч, фэнүүдийнхээ тасалбарын мөнгийг эргүүлэн олгосон байна. Аялан тоглолтыг зохион байгуулж буй Live Nation байгууллагын зүгээс Мадоннагийн Boch Centre Wang театрт болох тоглолтын товыг давчуу хуваарийн улмаас өөрчлөх боломжгүй гэдгийг хэлжээ.
Б.МӨНГӨНТАМИР
Эх сурвалж: SKY.COM
Холбоотой мэдээ