Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ээлжийн амралт эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 23-наас эхэлнэ. Харин орон нутгийн ЕБС-ийн сурагчдын хувьд хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 30-наас эхлэх юм.
Нийслэлийн сурагчид гурван долоо хоног амрах бол орон нутгийн ЕБС-ийн сурагчид хоёр долоо хоног амарна. Харин Цагаан сараар улсын хэмжээнд сурагчид хоёрдугаар сарын 24-нөөс 28-ныг дуустал нэг долоо хоног амарна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ