“ХАТАН ЗОРИГТОН” /1995 он/
Энэ кино 1995 онд Оскарын 10 номинацид нэр дэвшиж, “Шилдэг зураг авалт”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг бүтээл”, “Шилдэг дууны найруулга”, “Шилдэг нүүр будалт” зэрэг таван шагналыг хүртсэн юм. Шотландын эрх чөлөөний төлөө тэмцэгч Уильям Уоллесийн дүрийг Мел Гибсон бүтээж, өөрөө найруулагч, продюссерээр ажиллаж, үзэгчдийн хүндэтгэлийг хүлээсэн кино билээ.
“АЛЕКСАНДР” /2004 он/
Агуу байлдан дагуулагч Александрын амьдралын онцгой мөчүүдийн талаар өгүүлэх энэ кино түүний хүүхэд ахуй наснаас нас барах хүртэлх цаг үеийг харуулдаг. Александр 13 жил төр барих хугацаандаа тухайн үедээ дэлхийд мандан бадарч байсан бараг бүхий л газрыг эзэлжээ. Уг кинонд түүний шийдвэрлэх тулаануудыг маш гайхалтай харуулсан бөгөөд үзэгчдийн талархлыг хүлээсэн бүтээл болсон билээ.
“МАСТЕР БА КОМАНДЛАГЧ: ДЭЛХИЙН ТӨГСГӨЛ” /2003 он/
Хийсэн бүтээл бүрээрээ олон хүний амьдралыг өөрчилсөн чадварлаг найруулагч Питер Уир энэхүү түүхэн сэдэвт кинонд хөлөг онгоцны ахмад Жека Обри (Russell Crowe тоглосон) болон эмч Stephen Maturin (Paul Betany) хоёрын нөхөрлөл, тэдэнд учирч буй сорилт, тулаанууд хийгээд хөлөг онгоцны багийг хэрхэн чадварлагаар удирдаж буйг харуулдаг. Далайн шуурга, усан онгоц дээрх тулаанууд, бүр цаашилбал жүжигчдийн хувцас, эдлэл хэрэгслийг маш чадварлаг харуулсан бөгөөд үзэгчдэд XVIII зууны уур амьсгалыг мэдрүүлж чаддаг бүтээл билээ.
“ТРОЙ” /2004 он/
“The Warner Bros рictures”-ийн 90 жилийн түүхэн дэх хамгийн шилдэг 50 киноны жагсаалтад багтсан гайхалтай бүтээл. Киноны найруулагчаар Германы кино зохиолч, найруулагч Вольфганг Петерсон ажилласан. Трой хотноо өрнөсөн 10 жилийн дайны тухай өгүүлсэн баатарлаг туульс болох Гомерийн “Илиада” шүлгээс сэдэвлэн бүтээсэн энэ кино Вольфганг Петерсоны хамгийн амжилттай киноны нэг болсон юм.
“ЗУЛУ” /1964 он/
Өмнөд Африк, Англи-зулуйн дайн … Англичууд 1879 оны 1-р сарын 22-ны өдрийн ширүүн тулаанаас сэргэж амжаагүй байлаа, цаашид ч тэднийг шинэ, ширүүн тулаан хүлээж байсан юм. 140 эрэмгий дайчин буучид 4000 галзуу мэт зулу дайчидтай 12 цаг байлдаж баатарлагаар тулалдан үлдэж чаджээ.
“АЛЕКСАНДР НЕВСКИЙ” /1938 он/
13 дугаар зууны үеийн Ливоны ахан дүүсээр толгойлуулсан Тевтоникийн рыцаруудын довтолгооныг зогсоосон Новгород болон Владимирын хунтайжийн тухай өгүүлэх “Александр Невский” гэдэг энэ киног алдарт найруулагч Эйзенштейн 1938 онд бүтээжээ. Кино Гэгээн Ромын эзэнт гүрний буюу Тевтоникийн герман гаралтай рыцарууд Псков хотыг эзлэн авч, хүн ардыг нь хүйс тэмтэрч байгаагаар эхэлнэ. Кинон дээр тухайн үедээ дэлхийд тэргүүлэх хэмжээний эффектүүдийг хэрэглэсэн байдаг. Александр Невскийн дүрд Николай Черкасов тоглосон байна. Хагас цаг үргэлжлэх энэ кино 1242 онд Пэйпус нуурын мөсөн дээр болсон тулаанаар төгсөнө. Энд Тевтоникийн цэргүүдийг Александр Невский бут ниргэдэг юм.
“ВАТЕРЛОО” /1970 он/
Сергей Бондарчукийн “Дайн ба энх” кино дэлгэцнээ амжилттай гарсны дараа Италийн найруулагч Дино Де Лаурентис “Waterloo” кино найруулахыг санал болгожээ. Энэ кинонд Сергей Бондарчук дайн байлдааны хэсгийг амжилттай хийгээд зогсоогүй, байлдаж байгаа армийн цэргүүдийн сэтгэл зүйн өөрчлөлтийг үзүүлж чаджээ. “Дайн ба энх” кинотой харьцуулахад киноны үйл явдал буюу Наполеоны армийн байдлыг дотор талаас бус харин гадна талаас нь харуулахыг зорьсон байна.
“300: ЭЗЭНТ ГҮРНИЙ СЭРГЭН МАНДАЛТ“ /2013 он/
2006 онд киног Зак Снайдер найруулан бүтээж байсан бол энэ удаад Ноам Мурро найруулжээ. Киног Франк Миллерын Зеркис хэмээх хэвлэгдээгүй зохиолоос сэдэвлэн бүтээсэн байна. Киноны шинэ ангид Лена Хэйдли, Родриго Санторо, Дэвид Венхам болон Эндрью Тийрнан нарын жүжигчид тоглосон юм. “Эзэнт гүрний сэргэн мандалт” кинонд Зеркис хааны түүхэн замнал гарах бөгөөд тэр яагаад тийм харгис хэцгий болсон тухай тайлбарлан өгүүлдэг.
“ЕСДҮГЭЭР РОТ” /2005 он/
Хүчээр цэрэгт татагдан, дайн тулааны халуун цэг дээр эрэлхгээр тулалдсан зоригт хөвгүүдийн тухай өгүүлжээ. Ганцхан рот цэрэг өндөрлөгийг хамгаалан дайсны мянган цэргийг хиар цохино. Афганистанд маш олон авьяаслаг залуу эрс амь насаа алдсан бөгөөд энэхүү бүтээл тэдгээр цэрэг эрсийн өвдөлт, үхлийн өмнөх айдас, баатарлаг эр зоригийг харуулахаас гадна амиа алдсан баатруудын гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлэх бүтээл болж чадсан юм.
“БӨГЖНИЙ ЭЗЭН: ХААН ЭРГЭЖ ИРСЭН НЬ” /2003 он/
Петер Жексоны алдартай “Бөгжний эзэн: Хаан эргэж ирсэн нь” кино 2003 онд дэлгэцэд гарсан билээ. Энэ кино шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг зохиолоос эхлээд шилдэг дуу, визуаль эффект, хувцас дизайн, нүүр будалт зэрэг төрөлд Оскарын шагнал хүртсэн билээ.
Т.АНУ