Хар баасан гаригийг эсэргүүцэгчдийн шинэ санаа

Хуучирсан мэдээ: 2019.11.30-нд нийтлэгдсэн

Хар баасан гаригийг эсэргүүцэгчдийн шинэ санаа

Хар баасан гаригийг эсэргүүцэгчдийн шинэ санаа

Black Friday буюу Хар баасан гариг нь манай гаригийн хамгийн том худалдааны өдөр билээ. Дэлхий даяар эл өдөр 40 тэрбум ам.долларын худалдан авалт эргэлддэг. Зөвхөн Америкт л гэхэд 7,4 тэрбум ам.доллар эргэлдсэн нь өнгөрсөн оныхоос даруй 16% өссөн үзүүлэлт болохыг “Adobe Analytics” мэдээллээ.

Өнгөрөгч Пүрэв гариг буюу Талархлын баярын эхний өдөр гэхэд 4 тэрбум ам.долларын онлайн худалдан авалт хийгджээ. Гэхдээ хүн бүр худалдан авалт хийгээгүй бололтой.

Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалдаг идэвхтнүүд “Buy Nothing Day” буюу “Юу ч худалдаж авахгүй өдөр”-ийг санаачлан хэрэгжүүлжээ. Анх энэхүү санааг 1992 онд Канадын уран бүтээлч Тэд Дэйв эхлүүлж, дараа нь Канадын өдөр тутмын сэтгүүл “Adbusters” дэмжиж байсан аж.

Хар Баасан гаригийг эсэргүүцэгчид өөрсдийн цахим хуудсандаа “Buy less, live more” буюу “Бага авч, их амьдар” гэсэн уриа нийтэлж, худалдааны газруудад зээлийн картуудаа хайчилж, “Buy Nothing Day” хэмээн нэгэн дуугаар орилжээ. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчид хүртэл энэхүү аяныг дэмжин “Black Friday бол дэлхийг хамгийн ихээр бохирдуулж байдаг өдрүүдийн нэг” хэмээн онцолсон байна.

Учир нь эл өдөр дэлхий даяар 5000 гаруй усан онгоц худалдан авагчдын барааг тээвэрлэдэг бөгөөд томоохон 15 усан онгоц дэлхий дээрх бүр машинтай тэнцэхүйц бохирдол ялгаруулдаг ажээ. Твиттер дээр хүртэл #BuyNothingDay хаштаг олны анхаарлыг татаж, “трэнд” болж байна.

Б.МӨНГӨНТАМИР
Эх сурвалж: YAHOO.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж