Тусгаар тогтнолын ордонд “Гадаадад тэтгэлэгтэй суралцацгаая" нээлттэй өдөрлөг болж байна. Өдөрлөгт гадаад оронд суралцаж байгаа болон суралцаж төгссөн салбар бүртээ манлайлагч залуус өөрсдийн мэдлэг чадвар, туршлагаасаа хуваалцан, орон орны боловсролын тогтолцоо, тухайн улсад суралцахад анхаарах зүйлс, хоёр улсын харилцаа гэх мэт олон талын зөвлөгөө, мэдээлэл өгч буйгаараа онцлог.
Энэ үеэр хүүхэд, залууст мэргэжлээ хэрхэн зөв сонгох, карьер төлөвлөлтийг хэрхэн хийх талаар хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөөг хүргэж буй. Энэхүү арга хэмжээг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Гадаад харилцааны яам, Нийгмийн ардчилал Монголын Оюутны холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ