“Намрын ногоон өдрүүд-2015” нэгдсэн арга хэмжээ ирэх бямба гаригт эхэлнэ. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Намрын ногоон өдрүүд" энэ сарын 26-27-ний өдрүүдэд Чингисийн талбайд, 29-ний өдрөөс 10 дугаар сарын 5 хүртэл Мишээл Экспо худалдааны төвд болно.
Энэ өдрүүдэд "Монгол хүнс-органик хүнс-2015", "Алтан намар-2015" ургацын баяр гэсэн салбар үзэсгэлэн худалдааны хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдах юм байна. Ирэх сарын 5-нд Мишээл экспод “Намрын ногоон өдрүүд-2015”-ын шилдгүүдийг тодруулснаар энэ арга хэмжээ өндөрлөх юм байна.
Т.АНУ