Мэдүүлэг авах үйл ажиллагаа 2 цаг хагас үргэлжилсэн бөгөөд 1990-ээд онд Беттенкуртын худалдаж авсан гэхдээ Францын татварын албанд мэдэгдээгүй Сейшеллийн арлын тухай асуултууд байжээ. Сүүлийн хэдэн долоо хоног түүнтэй холбоотой маргаантай асуудлууд газар аваад байгаа бөгөөд тэр дунд 2007 онд Саркозигийн сонгуулийн кампанит ажлыг хууль бусаар санхүүжүүлсэн асуудал хөндөгдөж байгаа юм. Үүнийг Францын Ерөнхийлөгч Н.Саркози нэр хүндийг нь унагах гэсэн үндэслэлгүй оролдлого гэж няцааж байгаа.
“Forbes” сэтгүүлд бичсэнээр Беттенкурт Европын хамгийн баян эмэгтэй бөгөөд, Францын хамгийн том татвар төлөгч. Түүний хөрөнгө 20 орчим тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Беттенкуртын үйлчлэгч байсан хүн татвараас зугатаасан тухай яриаг нууцаар бичсэн нь Францын хэвлэл мэдээллээр гарсан бөгөөд уг ярианд Швейцарь дахь хоёр данс болон Сейшелль дэх арлын талаар яриа гарсан байна. Бичлэг мэдээллийн хэрэгслүүдээр гарсны дараа Беттенкуртын санхүүгийн зөвлөх Патрис де Майстр Беттенкуртэд хоёр Швейцарь данс байгаа ба тэр татварын асуудлыг нь зохицуулдаг гэж ярьжээ. Францын мөрдөн байцаагчид удахгүй Н.Саркозигийн “UMP” намын санхүүгийн асуудлыг найман жилийн турш хариуцсан Хөдөлмөрийн сайд Эрик Воертыг Беттенкуртээс мөнгө авсан эсэх талаар байцаах болно. Энэ явдлыг Воерт үгүйсгэж байгаа юм.
Т.Бадрах