Хууль зөрчсөн ААН, иргэдийг 296.1 сая төгрөгөөр торгожээ | News.MN

Хууль зөрчсөн ААН, иргэдийг 296.1 сая төгрөгөөр торгожээ

Хууль зөрчсөн ААН, иргэдийг 296.1 сая төгрөгөөр торгожээ

Хууль зөрчсөн ААН, иргэдийг 296.1 сая төгрөгөөр торгожээ

Энэ оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд нийт 3908 удаагийн гал түймэр гарч, 9.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Түймрийн улмаас 55 хүн нас барж, 68 хүн түлэгдэж гэмтэн 1583 гэр, орон сууц шатсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 12 хувиар өссөн ч учирсан хохирлын хэмжээ 37 хувиар буурсан байна.

Нийслэл хотод нийт 2609 удаагийн гал түймэр гарч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан бол, орон нутагт 1299 удаагийн гал түймэр гарч, 5.6 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Мөн Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 296.1 сая төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байна.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-11-30 49.0.212.7

Хулгайгаар түүхий нүүрс оруулж ирсэн, түүхий нүүрс түлж утаа гаргасан хүмүүст нийт хэдэн төгрөгийн торгууль тавьсан бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж