АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Талархлын баярын өдөр анх удаа Афганистанд зочлон, тэнд алба хааж буй цэргүүддээ гэнэтийн бэлэг барилаа. Тэрбээр Баграм дахь агаарын хүчний талбарт зочлон алба хааж буй цэргүүдэд талархал илэрхийлж “Эрэлхэг Америк дайчид” хэмээн тодотгожээ.
Трамп цэргүүддээ хандан хэлэхдээ “Би та бүхний тусламж болон хийсэн бүхэнд, бурхандаа талархаж байна гэж хэлмээр байна. Та нар үнэхээр онцгой хүмүүс. Эх орон чинь та нараараа ямар их бахархаж, хайрлаж байдгийг та нар мэдэхгүй” гэжээ.
Үүнээс гадна тэрбээр Талибаны талтай дахин гал зогсоох тохиролцооны тухай ярихдаа “Хэрэв Талибаны тал тохиролцохыг хүсвэл бид харах болно. Хэрэв тэд тэгвэл бид тэгнэ, тэд тэгэхгүй бол бид тэгэхгүй” хэмээжээ.
Өнгөрсөн есдүгээр сард Талибаны талтай хийсэн гал зогсоох тохиролцоо бүтэлгүйтсэн билээ. Энэ нь түүний дайны талбарт хийж буй анхны айлчлал биш бөгөөд өнгөрсөн оны зул сарын баяраар Иракт зочилж байсан билээ.
Б.МӨНГӨНТАМИР
Эх сурвалж: ABC NEWS