Хонконгийн цагдаагийн газраас үймээнд оролцож буй жагсагчдыг 12 хоногийн турш тус улсын Политехникийн их сургуулийн хотхонд хорионд оруулаад байсан бол Баасан гариг (2019.11.30)-т хориог цуцалж, жагсагчдыг суллажээ. Тус хорионд ойролцоогоор 1000 гаруй жагсагч байсан хэмээн үзэж байна.
Цагдаа нар Хонконгийн Политехникийн их сургуулийн хотхоныг хоёр өдрийн турш цэвэрлэсэн бөгөөд цэвэрлэгээний явцад бараг 4000 гаруй бензин ашиглан хийсэн лонхтой тэсрэх бөмбөг олсон байна. Ийнхүү шалгалтын явцад цагдаа нар 3989 бензин ашиглан хийсэн тэсрэх бөмбөг, 1339 тэсрэх эд зүйлс, 601 шингэн идэмхий бодистой лонх, 573 зэвсэг олжээ. Цэвэрлэгээний дараа их сургуулийн хотхоныг их сургуульд нь буцаан шилжүүлсэн байна.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ