Угтаалцайдам сумын тариалангийн талбай их хэмжээгээр сүйджээ

Хуучирсан мэдээ: 2015.09.24-нд нийтлэгдсэн

Угтаалцайдам сумын тариалангийн талбай их хэмжээгээр сүйджээ

Төв аймгийн Угтаалцайдам суманд тариалангийн талбай их хэмжээгээр сүйдэж, ноцтой хор хохирол учраад байна. Учир нь энэ сарын 22-нд орсон хүчтэй мөндрийн улмаас тариалангийн талбайн 80 орчим хувь нь сүйдсэн, хохирлын хэмжээ маш их байгаа гэнэ. Түүнчлэн тариалангийн талбай сүйдсэнээс болж, өвөлжилт нэлээд хүндэрч болзошгүй гэнэ.

Харин энэ талаар аймгийн Засаг даргын орлогч Ш.Төмөрчөдөр “Угтаалцайдам сумын хувьд ургац хураалт 50 хувьд хүрж чадах уу, үгүй юу гэх байдалд хүрээд байсан. Харин өнгөрөгч өдөр орсон мөндөрийн улмаас тариалангийн талбайг сүйдсэн байна. Сумын удирдлагууд хохирлын хэмжээг тогтоогоод бидэнд мэдээлэх ёстой, одоогоор дүн мэдээ ирээгүй байна. Өвөлжилт хүндэрч магадгүй" гэжээ.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж