Германы Мюнхен хотын оршин суугчид, жуулчид дэлхийн шар айрагны хамгийн том наадам болох "Октоберфест-2015"-ийг тэмдэглэж байна.
Мюнхен хотын дарга Дитер Райтер өнгөрсөн амралтын өдөр наадмыг нээжээ. Баварийн үндэсний хувцсаар гоёсон мянга, мянган хүн энэ наадамд оролцож байна. Жил бүр энэ наадмын үеэр шар айрагны үнэ өсдөг аж. Одоо нэг литр шар айраг 10 гаруй евро буюу 11 орчим ам.долларын үнэтэй байна. Цагаачид болон дүрвэгчид олноороо очиж байгаатай холбоотой Мюнхен хотын аюулаас хамгаалах хүчнийхэн аюулгүй байдлыг чангатгажээ. Ирэх сарын 4-нийг хүртэл үргэлжлэх "Октоберфест"-ийг зургаан сая орчим жуулчин үзэж сонирхож, шар айраг ууна гэж зохион байгуулагчид тооцоолжээ.
Г.ЖАВХЛАН
Эх сурвалж: www.polit.mn