Хан-Уулчуудаас үлгэр жишээ авъя!

Хуучирсан мэдээ: 2015.09.24-нд нийтлэгдсэн

Хан-Уулчуудаас үлгэр жишээ авъя!

 

Хан-Уулчууд төрийн бодлогыг нэг цэгийн үйлчилгээгээр хамгийн ойроос авч байгаа энэ өдрүүдэд сэтгэл хангалуун байна. 50 жилийнхээ ойг угтаж байгаа дүүргийн ойн арга хэмжээг иргэдийн санал гомдлыг сонсох, тэдэнд төрийн үйлчилгээг ойртуулах нэгдсэн арга хэмжээтэйгээр зохион байгуулж байгаа нь нүдээ олсон ажил гэж сайшаагдаж байна. Тиймээс иргэд  төрийн үйлчилгээний нэг цэгийн үйлчилгээг энэ жишгээр жилдээ нэг удаа зохион байгуулж байхыг хүслээ.  

 

БНМАУ-ын Ардын их хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 4-р сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Ажилчны район нэртэйгээр байгуулагдаж байсан Хан-Уул дүүрэг одоо түүхт 50 жилийнхээ ойг угтаж байна. Ажилчдаараа овоглосон энэ дүүрэг  өнөөдөр нийслэлийн хамгийн том бүтээн байгуулалт  хөрөнгө оруулалтын цөм дүүрэг   болоод байна. Монголыг зорьж ирэх  гадна дотны зочдод нийслэл хотын өнгө төрхийг илтгэх анхны сэтгэгдлийг үлдээх нүүрэн тал гэж Хан-Уулчуудыг нэрлэдэг. Тиймдээ ч  бүтээн байгуулалтын цөм хэсэг нь байх учиртай энэ дүүрэгт өнгөрсөн жилүүдэд байшин барилга, сургууль цэцэрлэг, зам харгуй, гэрэлтүүлгээс эхлээд олон бодитой бүтээн байгуулалтууд өрнөжээ. 2015 онд гэхэд  нийслэлийн төсвийн хөрөнгөөр 6 цэцэрлэг сургууль, төрийн өмчийн концессийн жагсаалтад 72 байршилд бага сургууль цэцэрлэгийн комплекс баригдахаар төлөвлөсний 12 нь Хан-Уулд баригдах юм.  Түүнчлэн авто замын шинэчлэл, “Гудамж” төслийн бүтээн байгуулалт, инженерийн дэд бүтцийн шинэчлэлтийн ажлуудад иргэд ам сайтай байна. Тэр дундаа ойрын өдрүүдэд дүүргийнхээ 50 жилийг тэмдэглэх хүрээнд  төрийн үйлчилгээний нэг цэгийг  алслагдсан иргэдийн дунд аваачсан нь  хөл хөдөлгөөн бүхий үйл явдал өрнөж байна. Хэрэгцээтэй байгаа төрийн үйлчилгээгээ ямарваа нэгэн чирэгдэлгүйгээр дэргэдээсээ авах бололцоог ХУД-ийн ЗДТГ болон УИХ-ын гишүүн Л.Болдын ажлын албанаас хамтран зохион байгуулж байгаа юм байна. Тэр болгон  хотын төвийг  зорьж,  төрийн албаны хаалгыг татаад явж чаддагүй ахмадууд өөрт хэрэгтэй гэсэн  бүх үйлчилгээгээ нэг дороос авч байгаа нь сайшаалтай үйл явдал болж байгааг иргэд тодотгож байна.

 

 

Бусад дүүрэг ч  эндээс үлгэр жишээ авбал, алслагдсан иргэдэд том тус болох юм байна гэж харагдлаа. Халамжийн үйлчилгээ, газрын  асуудал,  өрхийн  амжиргааг дээшүүлэх  хөдөлмөр зуучлал гэх мэт  хүрч хөөцөлдөх боломжгүй байсан иргэд нэг цэгийн үйлчилгээнд өргөн хамрагдаж байна. Дээр нь тойргоос сонгогдсон түшээдэд санал гомдлоо хэлж, шийдвэрлүүлэх арга замыг  хайлцаж байгаа нь Их хурлын түвшинд, нийслэл, дүүрэг, хороо хэлтсээрээ хамтран дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн түүхт ойгоо бүтээлч ажил, бүтээн байгуулалтын олон ажлаар угтах төлөвлөгөөний нэг хэсэг гэдгийг онцолж байлаа.

 

Сонгогдсон төрийн түшээ нь иргэдтэйгээ  ойр ажиллавал, бүтээн байгуулалтын олз ихтэй байдгийг Хан-уул дүүргийнхэн харууллаа. Зайсангийн иргэд нь  Л.Болд гишүүнтэйгээ хамтарч хөөцөлдөөд газрынхаа гэрчилгээг авсан  баяртай мэдээтэйгээр дүүргийн ойг угтаж байгаатаа баяртай байгаа тухайгаа өдөрлөгийн үеэр хэлж байлаа. Төрийн үйлчилгээг  заавал  ямар нэг томоохон тэмдэглэлт баяраар бус харин жилдээ нэг удаа ингэж иргэдэд ойртуулж байвал  сайхан байна гэсэн иргэдийн санал хүсэлт гарч байлаа. Өдөрлөг энэ сарын 27-ны дуустал үргэжлэх юм байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж