Motor expo 2019: 60 шинэ автомашин, мотоцикл танилцуулав | News.MN

Motor expo 2019: 60 шинэ автомашин, мотоцикл танилцуулав

Motor expo 2019: 60 шинэ автомашин, мотоцикл танилцуулав

Motor expo 2019: 60 шинэ автомашин, мотоцикл танилцуулав

Тайландад Баасан гариг (2019.11.29)-т Олон улсын автомашины үзэсгэлэн нээлтээ хийж, 60 гаруй автомашин, мотоцикл танилцуулав. Энэхүү арга хэмжээ уламжлал ёсоор Бангкокын “Импакт” центрт ирэх арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх ажээ.

Зохион байгуулагчдын мэдээлснээр, тус арга хэмжээ “Ride and Drive Together Now” гэсэн уриан дор зохион байгуулагдаж буй бөгөөд дэлхийн арван орны 34 автоконцерн, 26 мотоцикл үйлдвэрлэгч шинэ бүтээгдэхүүнүүдээ дэлгэн үзүүлж буй юм байна. Үзэсгэлэнд 12 өдрийн турш 1.6 сая хүн зочилж, 50 мянган автомашин, 9000 мотоцикл худалдан авахад 1.85 тэрбум ам.доллар зарцуулна хэмээн төсөөлжээ. Энэ удаагийн үзэсгэлэнд Porsche Cayenne Coupe, Volvo V60 шинэ загварууд танилцуулагдаж, Bentley Bentayaga, BMW X3 M, Mazda 2 автомашинууд борлуулагдсан байна.

Мөн BMW X4 M, Ford Everest Sport, Ford Ranger FX4, Honda City, Honda Civic Hatchback, Hyundai Veloster, Mazda CX-8, MINI Clubman John Cooper Works, Mitsubishi Attrage, Mitsubishi Mirage, Mitsubishi Triton Athlete, Nissan Almera, Toyota Yaris ATIV автомашинууд, Aprilia RSV4 1100, Benelli Imperiale 400 болон BMW-ийн зургаан шинэ загварын мотоциклиуд дэлгэгджээ. Тавин жилийн түүхтэй Nissan GT-R-ын шинэ загвар олны анхаарлыг ихэд татаж байгаа аж.

 

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-29 49.0.212.7

Тасарцийм байна дөөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж