Happy Birthday To You дууг зохиогчийн эрхгүй болголоо

Хуучирсан мэдээ: 2015.09.24-нд нийтлэгдсэн

Happy Birthday To You дууг зохиогчийн эрхгүй болголоо

Happy Birthday To You дууг зохиогчийн эрхгүй болголоо
Мэрилин Монро Фото: SNAP / REX

Америкийн Лос-Анжелесийн шүүх “Happy Birthday To You” дууг АНУ-ын үндэсний ололт гэж тодорхойлсон юм. Warner/Chappell  компанид энэ дууны зохиогчийн эрх байхгүй гэж шүүх тогтоожээ. Одоо энэ дууг хэн ч хамаагүй хаана ч дуулах  эрхтэй болов. Happy Birthday To You дуу нь маш алдартай бөгөөд түүнийг ерөнхийлөгч нар, удирдагчид, жүжигчид, Далай ламд хүртэл зориулан дуулж байлаа.

Дууг Кентукки мужийн эгч дүү хоёр багш эмэгтэй Милред, Пэтти Хилл (Mildred, Patty Hill)  нар 1893 онд зохиожээ. Эхлээд тэдний дуу “Good Morning To All” гэсэн нэртэй шинэ сурагчдыг хүлээн авахад зориулан  бичигджээ. Дууны үг нь цагийн явцад өөрчлөгдөж ирэв. Happy Birthday To You дууг Мэрилин Монро АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннедид зориулан 1962 онд дуулсан нь хамгийн сайн дуулалт байсан гэдэг.


 

Үүнээс хагас зууны дараа Лана Дель Рей  өөрийн  Happy Birthday Mr. President-ийг хийжээ:

 

Сагсан бөмбөгчин асан Деннис Родман Хойд Солонгост  айлчлахдаа Ким Чен Унд зориулан Happy Birthday To You дууг дуулжээ:

 

Aerosmith  хамтлагийн гоцлол дуучин Стивен Тайлер онгоцонд Happy Birthday To You дууг нялх хүүхдэд зориулан дуулж байлаа:

 

Жүжигчин Дуэйн «Хатан цохио» Жонсон Happy Birthday To You дууг шүтэн бишрэгчдээ зориулан дуулжээ:

 

Дуучин Нил Янг Happy Birthday To You дууг өөрийн шүтээн, кантри хөгжмийн домог Вилли Нельсонд зориулжээ:

 

Соулын домог Арета Фрэнклин залуу америк од Тейлор Свифтад зориулан дуулж байгаа нь:

 

Флорида мужийн цугларсан олон Happy Birthday To You дууг Барак Обамад зориулан дууллаа:

 

Тайландад энэ дууг бурхан Ганешдаа зориулан дуулдаг:

 

Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж