Манчестер Сити Европын хамгийн үнэтэй клуб

Хуучирсан мэдээ: 2019.11.29-нд нийтлэгдсэн

Манчестер Сити Европын хамгийн үнэтэй клуб

Манчестер Сити Европын хамгийн үнэтэй клуб

Премьер лигийн аваргын цомыг эзэмшигч Манчестер Сити клуб, АНУ-ын хөрөнгө оруулалтын Silver Lake Partners компанид 10% хувьцаагаа 500 сая ам.доллар буюу 454 сая еврогоор худалдаалж, клубын үнэлгээ нь 4,8 тэрбум ам.долларт хүрлээ. Ингэснэээр тус клуб Европ тивийн хамгийн үнэтэй баг гэсэн алдрыг Испанийн Реал Мадрид клубээс авч байна. Өнгөрөгч зургадугаар сард Forbes сэтгүүлээс эрхлэн гаргасан хамгийн үнэтэй спортын багуудын жагсаалтанд Манчестер Сити клуб 25-р байранд жагсаж байсан бол Лхагва гаригийн дээрх үйл явдлаас хойш тэд жагсаалтын хоёрдугаар байрт орж ирлээ. Ингээд шинэчилсэн жагсаалтыг хүргье.

  1. Dallas Cowboys (АНУ, Америк Хөлбөмбөг, 5 тэрбум ам.доллар)
  2. Манчестер Сити (Англи, Хөлбөмбөг, 4,8 тэрбум ам.доллар)
  3. New York Yankees (АНУ, Бэйсбол, 4,6 тэрбум ам.доллар)
  4. Real Madrid (Испани, Хөлбөмбөг, 4,24 тэрбум ам.доллар)
  5. Barcelona ( Испани, Хөлбөмбөг, 4,02 тэрбум ам.доллар)
  6. New York Knicks ( АНУ, Сагсанбөмбөг, 4 тэрбум ам.доллар)
  7. Manchester United ( Англи, Хөлбөмбөг, 3,81 тэрбум ам.доллар)
  8. New England Patriots ( АНУ, Америк Хөлбөмбөг, 3,8 тэрбум ам.доллар)
  9. Los Angeles Lakers ( АНУ, Сагсанбөмбөг, 3,7 тэрбум ам.доллар)
  10. Golden State Warriors ( АНУ, Сагсагбөмбөг, 3,5 тэрбум ам.доллар)

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж