Монголбанк 11.2 сая ам.долларыг нийлүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.09.24-нд нийтлэгдсэн

Монголбанк 11.2 сая ам.долларыг нийлүүлэв

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1993.20-1999.10 төгрөгийн ханшаар 24.0 сая ам.доллар, 310.06-311.61 төгрөгийн ханшаар 36.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 11.2 сая ам.долларыг 1996.00 төгрөгийн хаалтын ханшаар, 10.50 сая юанийг 310.66 төгрөгийн хаалтын ханшаар нийлүүлэв.

Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 70.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж