Дэлхийн хамгийн өндөр настай гүйлтийн тамирчин

Хуучирсан мэдээ: 2015.09.24-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн өндөр настай гүйлтийн тамирчин

Дэлхийн хамгийн өндөр настай гүйлтийн тамирчин гэсэн тодотголтойгоор Японы өндөр настан Дэлхийн Гиннесийн номд бичигджээ.

Эдүгээ хэдийнэ 105 насыг шүргэж яваа ч, богино зайн уралдаанд, өөрөөсөө залуу тамирчидтай мөр зэрэгцэн уралдах Мияазаки Хидэёши гэгч эрхэм ийнхүү дэлхийн дээд амжилтыг тогтоож чадсан байна.

Тэрбээр саяхан  Кёото Мастерс намрын гүйлтийн тэмцээнд оролцож, 100 метр зайг туулж, чамлахааргүй амжилт гаргажээ. Харин түүний дараагийн тэмцээн нь бөөрөнцөг түлхэлтийн тэмцээн гэнэ. Мияазаки Хидэёши зөвхөн гүйлтийн тэмцээнээс гадна  бөөрөнцөг шидэлтийн тэмцээнд ч мөн оролцсон байна.

Б.ДАВАА

Эх сурвалж: www.mminfo.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж