ХУД хороодод тулгамдаж буй асуудлаар зөвлөн туслах үйл ажиллагаа зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2019.11.29-нд нийтлэгдсэн

ХУД хороодод тулгамдаж буй асуудлаар зөвлөн туслах үйл ажиллагаа зохион байгуулагдлаа

ХУД хороодод тулгамдаж буй асуудлаар зөвлөн туслах үйл ажиллагаа зохион байгуулагдлаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус дүүргийн 12,13,14 дүгээр хороонд Байгаль орчин, Мал эмнэлэг, Хүнсний чанар, стандарт, Агаарын тухай хууль, орчны бохирдолын чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллалаа.

Хэлтсийн 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсан хяналт шалгалт болон, тус хороодын удирдлага, албан хаагчид, ард, иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн санал гомдлыг хэрхэн шийдвэрлэж ажилласан талаар танилцуулга хийж, тулгамдаж буй дараах асуудлын талаарх зөвлөмж өгч, иргэдээс гарсан саналыг 2020 оны төлөвлөлтөд тусгах зорилготой зөвлөн тусалж ажиллалаа.

Үүнд:

– Түгээмэл тархацтай ашигт малтмал карьерийн үйл ажиллагаа,

– Шувууны эрчимжсэн аж ахуйн сангас, малын гоц халдварт өвчин, малын сэг зэмийн устгал,

– Ургамал хамгаалал, хорио цээрийн чиглэлээр хөдөө аж ахуйн зохистой дадал, пестицидийн зохистой хэрэглээ,

– Амралт аялал жуучлалын газруудын бохирын асуудал,

– Туул голын эрэг дагуух нүхэн жорлонтой айлуудад мэдэгдэл хүргүүлж ажиллав.

               ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж