Нийслэл дүүргийн захиргааны байгууллагын хууль эрх зүйн албан хаагчдын зөвлөгөөн өнөөдөр Blue Sky зочид буудлын хурлын танхимд боллоо. НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс зохион байгуулсан уг зөвлөгөөнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн 9 дүүрэг болон нутгийн захиргааны байгууллагын 60 гаруй албан хаагчид оролцлоо.
нийслэлийн Засаг даргын хуулийн зөвлөх Ч.Батрагчаа зөвлөгөөнийг нээж хэлэхдээ “нийслэл дүүргийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа хууль, эрх зүйн асуудал хариуцсан албан хаагчид нь нийгмийн олон салбарт хөрвөж ажиллах ур чадвартай байх ёстой.Нийслэл хотын хөгжил дэвшил иргэдийн тулгамдаж байгаа асуудлыг хуулийн дагуу шийдвэхлэхэд та бүхний оролцоо чухал” хэмээлээ.
Зөвлөгөөний үеэр 2019 онд шинээр батлагдсан олон 2020 онд хэрэгжих хуулиудын талаар НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Баялагцэнгэл, Захиргааны ерөнхий хуулийн практик, хэрэглээ, анхаарах зарим асуудал сэдвээр Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, хуульч П.Баттулга нар илтгэл тавьж хэлэлцүүллээ. Нийслэл дүүргийн захиргааны байгууллагын хууль эрх зүйн албан хаагчдын жил бүр хуульчдын зөвлөгөөн зохион байгуулдаг юм. Энэ удаагийн зөвлөгөөнөөр нийслэлийн хуульчдаас хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээ, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар зөвлөлдөж, 2020 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг хэлэлцлээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс