Сөүл хотын шүүхээс дуучин Жун Жон Ён болон “FT Island” хамтлагийн дуучин Чой Жон Хун нарт хорих ял оноох шийдвэрийг өнөөдөр /2019.11.29/ гаргажээ. Жун Жон Ёнд зургаан жил, Чой Жон Хунд таван жилийн хорих ял тус тус оноосон байна.
Тэднийг бусдыг бүлэглэн хүчирхийлсэн, зөвшөөрөлгүй бичлэг хийж, түүнийгээ тараасан хэрэгт буруутгасан байна.
“Big Bang” хамтлагийн гишүүн асан Сэн Ри болон к-попын өөр хэсэг эрэгтэй уран бүтээлчид эмэгтэйчүүдийг согтоон бүлэглэн хүчирхийлж, нууц бичлэг хийн түүнийгээ цахим сүлжээнд үүсгэсэн групп чатдаа байршуулж бие биедээ дамжуулан хэл амаар доромжилж, дарамталдаг байсан нь нотлогдож тус улсын урлагийн ертөнцөд шуугиан тариад байсан юм.
Энэ хэргийн гол холбогдогч дуучин Сэн Ри өнөөдрийн шүүх хурал дээр хараахан ирээгүй байна. Түүний хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хараахан дуусаагүй байгааг албаны хүмүүс хэлжээ.
Эх сурвалж: KOREATIMES
Холбоотой мэдээ