“Аюулгүй замын хөдөлгөөн” сэдвээр эцэг эхчүүд номын дуу сонслоо

Хуучирсан мэдээ: 2015.09.24-нд нийтлэгдсэн

“Аюулгүй замын хөдөлгөөн” сэдвээр эцэг эхчүүд номын дуу сонслоо

Аймгийн замын цагдаагийн тасгаас энэ 9-р сарын турш ЕБС-ийн сургуулиудад замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэчилсэн хуулийн талаар хичээл сургалт зохион байгуулж байна.

Энэ удаад говил багийн 2-р сургуулийн багш эцэг эхчүүдийг хамруулсан “аюулгүй замын хөдөлгөөн”, шинэчилсэн хууль, замын хөдөлгөөнд оролцогчийн эрх болоод үүргийн талаар сургалт зохион байгууллаа.

Говил багийн тухайд алслагдсан багт тооцогддог, сургууль цэцэрлэг зам дагуу байрладаг учраас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлд багш эцэг эхийн үүрэг хариуцлагыг онцлон сануулахад сургалтын зорилго оршиж байна.

Замын цагдаагийн тасгаас ЕБС-ийн ойр орчмын авто замд гарц, сургууль орчмын бүс гэсэн тэмдэг тэмдэглэгээг хийх ажлыг эрчимтэйгээр хийж эхлүүлжээ.

2-р сургуулийн тухайд бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцуулахгүй байх хүрээнд өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн "Гараас гарт” үйлчилгээг тогтмол хэрэгжүүлж ажиллаж байна.

Эх сурвалж: erdenetinfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж