МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийг 276 суралцагч гардан авлаа | News.MN

МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийг 276 суралцагч гардан авлаа

МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийг 276 суралцагч гардан авлаа

МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийг 276 суралцагч гардан авлаа

2019-2020 оны хичээлийн жилийн жилд МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийн болзол хангасан нийт 276 суралцагч тэтгэлгийн батламжаа гардан авлаа. МУИС-ийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний 2.2 дахь зорилтын хүрээнд шилдэг суралцагчийг элсүүлэх, суралцаж байх хугацаандаа сурлага, спортын амжилт гаргасан бүх түвшний суралцагчдыг дэмжих, суралцагчдын идэвх чармайлтыг нэмэгдүүлэх, суралцагчдыг сэдэлжүүлэх, хүсэл эрмэлзэлтэй суралцахад чиглүүлэх зорилгоор МУИС-ийн тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулав.

Энэ жилийн МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийн эзэд болсон суралцагчдын дунд FIBA 3×3 U23 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг наймд шалгарч түүхэн амжилт гаргасан Монголын шигшээ багийн тамирчид болох О.Хулан, Г.Минжин нар багтжээ. О.Хулангийн хувьд МУИС-ийн Бизнесийн сургуульд Санхүү, менежментийн гуравдугаар түвшинд суралцдаг бол Г.Минжин нь бизнесийн сургуулийн төгсөх курсийн оюутан юм. Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд  гаргаж яваа авьяаслаг суралцагчдадаа өндөр амжилт хүсье.

Монгол Улсын Их Сургуульд суралцаж буй бакалавр, магистр, докторын түвшний суралцагчдын сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй суралцагчийг урамшуулах, шилдэг элсэгчдийг дэмжихэд МУИС-ийн нэрэмжит тэтгэлийн зорилго оршдог билээ.

Ёслолын үйл ажиллагаан дээр гардуулсан тэтгэлгийн төрлүүд:

Улс болон олон улсын олимпиадад байр эзлэн МУИС-д элссэн 24 элсэгч,

ЭЕШ-ийн өндөр оноогоор МУИС-д элссэн 68 элсэгч, мөн Байгаль-Эх лицей сургуулийн өндөр оноотой 4 элсэгч,

Гурваас доошгүй улирал дараалан 3.5-аас доошгүй голч дүнтэй суралцсан бакалаврын түвшний 114 суралцагч,

Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Хими, биологи, физик, математик хөтөлбөрийг сонгосон 3 болон түүнээс дээш голч дүнтэй, 2-р түвшний 15 суралцагч,

Олон улсын чанартай спортын уралдаан, тэмцээнд 1-3-аар байр эзэлсэн 7 суралцагч, улсын чанартай спортын уралдаан, тэмцээнд 1-3-аар байр эзэлсэн 22 суралцагч, “Оюутан цэрэг” хөтөлбөрт амжилттай суралцсан 3 суралцагч,

Суралцаж буй чиглэлээрээ их дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулагддаг, улсын хэмжээний мэргэжлийн олимпиад, уралдаан тэмцээнд оролцож, эхний 3 байр эзэлсэн 19 суралцагч.

Эх сурвалж: МУИС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-29 202.131.243.186

Шалгаруулалт хэр шударга явагдсан бэ.

Avatar

Зочин 2019-11-29 202.131.243.186

Шалгаруулалт нь хэр шударга явагдсан бэ, үнэхээр манлайлагчид уу, арын хаалганыхан уу гэдгийг цаг хугацаа харуулна.

Avatar

тайван 2019-11-29 202.21.127.170

мундаг хүүхдүүдэд амжилт хүсэж, улам их амжит гаргахыг хүсэн ерөөе

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж