Конор Макрегор эргэн ирнэ

Хуучирсан мэдээ: 2019.11.29-нд нийтлэгдсэн

Конор Макрегор эргэн ирнэ

Конор Макрегор эргэн ирнэ

Ирэх 2020 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр АНУ-ын Невада мужийн Лас-Вегас хотын T-Mobile цэнгэлдэхэд зохион байгуулагдах UFC-246 -т Ирланд тулаанч UFC-н хөнгөн болон хагас хөнгөн жингийн аварга асан “The Notorius” Конор Макрегор-н эсрэг АНУ-ын тулаанч “Cowboy” Дональд Сирони тулалдахаар гэрээ байгуулсан тухай UFC-н ерөнхийлөгч Дана Уат мэдээллээ.

Конорын хувьд өнгөрсөн оны аравдугаар сард хөнгөн жингийн аваргын бүсээ хамгаалах тулаанд Хабиб Нурмагомедовт ялагдснаас хойш “октагон”-д гараагүй билээ.

Лас-Вегасын бооцооны газруудад 13 cарын дараа эргэн ирж буй Конор Макрегорыг ялна гэж үзэж байна.

Конор Макрегор (-275)

Доналд Сирони (+215)

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж