UB IMPULSE: ”Чанартай өсөлт” сэдэвт 18 дахь цуврал хэлэлцүүлгийг зохион байгууллаа | News.MN

UB IMPULSE: ”Чанартай өсөлт” сэдэвт 18 дахь цуврал хэлэлцүүлгийг зохион байгууллаа

UB IMPULSE: ”Чанартай өсөлт” сэдэвт 18 дахь цуврал хэлэлцүүлгийг зохион байгууллаа

UB IMPULSE: ”Чанартай өсөлт” сэдэвт 18 дахь цуврал хэлэлцүүлгийг зохион байгууллаа

UB IMPULSE: ”Чанартай өсөлт” сэдэвт 18 дахь цуврал хэлэлцүүлгийг “ТЭСРЭЛТЭТ ТЕХНОЛОГИЙН ЭРИН БА МОНГОЛЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН БОДЛОГО” сэдвийн хүрээнд МУИС-ийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургууль, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран  2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр МУИС-ийн эрдмийн өргөөнд амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн хүндэт илтгэгчээр МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Проф. Др. Чинбатын Ундрам анхны монгол эрдэмтэн уригдан оролцсон юм.

UB IMPULSE 18 цуврал хэлэлцүүлэгт Төрийн албаны зөвлөлийн дарга Б. Баатарзориг болон ТАЗ-ын гишүүд, Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн яам, Үндэсний Аудитын газар,  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар,  МУИС-ийн удирдлага, бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн, судлаачид, докторант, магистрант оюутнуудын төлөөлөл, Хууль сахиулахын их сургууль, Этүгэн их сургууль, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Яам агентлагийн удирдах болон гүйцэтгэх төрийн албан хаагчид, Улаанбаатар хотын дүүргүүдийн төрийн албан хаагчид, Боловсролын хүрээлэн, Эрдэнэс Монгол ХХК, МҮОНРТ  зэрэг байгууллагуудын нийт 200 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Хүндэт илтгэгч дээд боловсрол нь аж үйлдвэрийн хувьсгалын бодлогод эдийн засаг, нийгмийн өөрчлөлтүүдийг болон технологийн дэвшлийг даган ажил мэргэжлийн шинж чанар өөрчлөгдөх, шинэ мэргэжил бий болох, зарим мэргэжил шаардлагагүй болох зэргээр хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт гардаг. Улс орны боловсролын бодлого өөрчлөгдөн хөгжиж дээд боловсролын салбар уялдаа холбоотой ажиллаж ирсэн зэрэг холбоотой асуудлуудыг хөндөн тайлбарласан. Монгол Улсын хувьд боловсролын бодлого, тэр тусмаа ирээдүйн хөдөлмөрийн зах зээлээ хэрхэн чиглүүлэх талаар бодлогын түвшний асуудал тулгамдаж байгаа тухай боловсролын бодлогын хүрээнд юунд хэрхэн анхаарах шаардлагатай  талаар судлаачийн саналыг дэвшүүлэн тодорхой илтгэв.

Проф. Др. Ч.Ундрам дээд боловсролын хүрээнд судлаачийн байр сууриа танилцуулсан нь хэлэлцүүлгийг улам сонирхолтой,  үр бүтээлтэй болгов.

Эх сурвалж: МУИС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж