Японы Осака хотод "Мичи какэ" гэх дэлгүүр эмэгтэйчүүдийн сарын тэмдгийг хянадаг "Луна луна" аппликэйшнтэй хамтарч арваннэгдүгээр сарын 22-нд нээгдсэн бөгөөд сарын тэмдгийн үеэр хэрэг болох орны даавуу, хувцас, ариун цэврийн хэрэгсэл, гоо сайхны бүтээгдэхүүн гэх мэт бараа худалдаалдаг гэнэ.
Дэлгүүрийн лого болсон дүрс нь Японы манга зурагт номд гардаг Мэйри чан, бяцхан Сараа эгч хэмээх нэртэй дүр буюу Япондоо сарын тэмдгийн бэлгэ тэмдэг юм. Түүнчлэн уг дэлгүүр сарын тэмдгийн дөрвөн өөр үед тусгайлан зориулан дөрвөн өөр тасагт бараануудаа ангилж худалдаалдаг гэнэ.
Тухайлбал цэнхэр тасаг нь сарын тэмдэг нь ирчихсэн байгаа эмэгтэйчүүдэд зориулсан бараа худалдаалдаг бол гялалздаг тасаг нь сарын тэмдэг нь дөнгөж дууссан эмэгтэйчүүдэд зориулагдсан. Харин догшин тасагт сарын тэмдэг нь ирээд их зовуурьтай байгаа бүсгүйчүүдэд, гунигтай тасаг нь сарын тэмдэг ирэх гэж байгаа эмэгтэйчүүдэд зориулагдсан гэнэ.
Түүгээр ч зогсохгүй дэлгүүрийн эмэгтэй ажилчид сарын тэмдгийнхээ үеэр эмзэг, мэдрэмтгий, "ааш муутай" байгаагаа анхааруулан энгэртээ Мэйри чаны дүрстэй тэмдэг зүүдэг болжээ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: dailymail.co.uk
Холбоотой мэдээ