Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн түүчээ “Investor nation forum 2020”

Хуучирсан мэдээ: 2019.11.29-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн түүчээ “Investor nation forum 2020”

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг идэвхжүүлж, олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой “Хөрөнгө оруулагч үндэстэн-2020” чуулга уулзалт эхлэхэд хоёрхон хоног үлдлээ. Арванхоёрдугаар сарын 1-ний Ням гаригт Корпорэйт Конвеншн Сэнтрт “Ирээдүйдээ эзэн байя!” уриан дор зохион байгуулагдах тус арга хэмжээ нь Монголын хөрөнгийн зах зээл, санхүүгийн салбарын хамгийн том арга хэмжээ билээ.

ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛИЙГ ОНЦОЛНО

Ард Санхүүгийн Нэгдэл 2016 оноос эхлэн жил бүр Хөрөнгө Оруулагч Үндэстэн чуулга уулзалт зохион байгуулж, салбар салбарын манлайлагчид, төрийн бодлого тодорхойлогчид, олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээллийн салбарынхан, бизнес эрхлэгчдийг оролцуулан санхүүгийн салбарт гарч буй шинэ технологи, шилдэг санаануудын талаарх мэдээллийг хүргэдэг.

“Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга уулзалт инновацийн чиг хандлага, хууль эрх зүйн орчны өөрчлөлтүүд, шинэ бүтээгдэхүүн, шилдэг санаачилгуудыг онцолдог.

Энэ удаа тус чуулга уулзалт цаг үеийн хамгийн эмзэг сэдэв болох тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг онцлохын зэрэгцээ саарал жагсаалт, хүүгийн хязгаар, комплайенс, Улаанбаатарын бизнесийн орчин, финтек ба санхүүгийн салбарын түйвээлт зэрэг сэдвүүдийг салбар хуралдаанаараа хэлэлцэнэ. Мөн энэхүү арга хэмжээний хүрээнд олон улсын хөрөнгө, санхүүгийн зах зээлийн сүүлийн үеийн мэдээлэл, хөгжлийн чиг хандлага, шинэ санаачилгуудыг танилцуулж, салбарын мэргэжилтэн, экспертүүдийн илтгэл, хэлэлцүүлэг явагдах юм.

      • Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл – Бид оройтсон уу?
      • Санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчны өөрчлөлт ба түүний нөлөөлөл
      • Ard App v3 танилцуулга
      • Финтек ба санхүүгийн салбарын түйвээлт
      • Блокчейн технологи ба түүний бодит хэрэглээ
      • Бизнесийн орчинд төрийн болон мэргэжлийн холбоодын үүрэг оролцоо
      • Улаанбаатар бизнесийн орчин

 ПАНЕЛИСТУУД БА ХҮНДЭТ ЗОЧИД

"Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга уулзалт жилээс жилд чанаржин, илүү өргөн цар хүрээтэй болж буй бөгөөд энэ удаа чухал сэдвүүдийг хөндөх онцгой зочдыг урьжээ.

Энэ арга хэмжээг “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг даргалан явуулах юм. Хэлэлцүүлэгт оролцох хүндэт зочдоор “Ард Капитал Грүпп” ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр, “Ард Лайф” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Гантулга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Дэлхийн банкны нийгмийн хамгааллын ахлах мэргэжилтэн Ч.Тунгалаг, Хөдөлмөрийн үндэсний намын Ерөнхий нарийн бичгийн дарга, МХБ-ийн захирал Х.Алтай, эдийн засагч, УИХ-ын гишүүн Н.Учрал, Монголын төлбөр тооцооны газрын захирал Э.Анар зэрэг салбар салбарын олон манлайлагч төлөөлөл уригдаад байна.

Онцлоход, “Хөрөнгө оруулагч үндэстэн” анхны чуулга уулзалт (2016)-д нийт 560 оролцогч оролцож байсан бол 2017 онд 700, 2018 онд 1200 оролцогч, 2019 онд 1000 оролцогч оролцсон нь тус арга хэмжээний цар хүрээ хэр өргөжсөнийг илтгэж буй юм.

ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН – ШИНЭ БОЛОМЖ

Хөрөнгийн зах зээлийн хамгийн том шоу болох тус арга хэмжээний үеэр хэд хэдэн бүтээгдэхүүн-үйлчилгээ анх удаа хэрэглэгчдийн гарт хүрэх юм. Тухайлбал, “Ард санхүүгийн нэгдэл” энэ удаад Ard App v3-аа танилцуулна.

Өмнө нь тус нэгдэл бүх үйлчилгээг нэгэн дороос авах боломж олгосон “Ard” апп, "Ard Digital Banking" апп болон цахим худалдааны цоо шинэ боломжуудыг санал болгосон "Ardshop"-оо танилцуулж, өөрийн санхүүгийн хөрөнгийг хаанаас ч, хэзээ ч удирдах боломжийг хэрэглэгчдэд олгож байсан билээ.

"Хөрөнгө Оруулагч Үндэстэн 2020" арванхоёрдугаар сарын 1-нд “Корпорэйт Конвеншн Сэнтр”-т явагдана.

Чуулга уулзалтын дэлгэрэнгүй мэдээллийг www.investornation.mn; https://www.facebook.com/pg/ArdFinancialGroup/posts

Тасалбарыг www.ardshop.mn-ээс авах боломжтой.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж