Монгол иргэд Нигерийн иргэнтэй хамтран их хэмжээний валют залилжээ | News.MN

Монгол иргэд Нигерийн иргэнтэй хамтран их хэмжээний валют залилжээ

Монгол иргэд Нигерийн иргэнтэй хамтран их хэмжээний валют залилжээ

Монгол иргэд Нигерийн иргэнтэй хамтран их хэмжээний валют залилжээ

Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн Эджикем Чимези Джон, Монгол Улсын иргэн Б.Хулан, Д.Ганболд, Т.Анхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.11.29/ 11.50 цагт эхэлжээ.

Хэргийг сануулахад, нэр дурдагдсан дээрх хүмүүс 2018 оны сүүлийн хагас жилд гадаадын аж ахуй нэгж, байгууллагуудтай ижил нэртэй зохиомол байгууллага байгуулж, цахим хэрэгсэл ашиглан их хэмжээний валют, эд хөрөнгө залилсан ажээ. Тодруулбал, "Лонати СПА", "Делүксе мулти сервисес СРЛ" зэрэг ХХК-ийг зохиомлоор байгуулж, Бүгд Найрамдах Турк улсын "Алпин чорап" компаниас Итали улсын "Лонати СПА" компани руу шилжүүлэх байсан 234 мянган еврог өөрсдийн байгуулсан "Делүксе мулти сервисес СРЛ" ХХК-ийн Голомт банк дахь еврогийн харилцах дансаар хүлээн авч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлджээ.

Шүүх хурлын шийдвэрийг эргэн мэдээлэх болно.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ss 2019-11-29 92.49.195.219

Manaihan nigeruudtei yamar ih hamtarch ajilladag boloo be

Avatar

ОЧИЖ ОЧИЖ НЭГ МУУ НИГЕР ШҮҮ. 2019-11-29 202.179.25.253

ККК … НИГЕР ШҮҮ…. МОНГОЛ НИГЕР ХОЁР БАС ТҮҮНЭЭСЭЭ ДООР АМЬТАДАА ЗАЛИЛСАН ЮМ БИЗ ДЭЭ….

Avatar

Зочин 2019-11-29 192.82.78.176

Hamgiin hogiin l*****n ulsuudtai manaihan niileh yumdaa. Bid ch hujaagaas dor boljee. Mongol huuhnuud hentei ch nuhtsuj tursun aav eejee shulahaas ch butsahgui bolson baina

Avatar

Novshnuud 2019-11-29 192.82.77.18

Negeriin zaxidsld xulxifuulchixsan nuxduud xunduu bdag baixaa

Avatar

Шийтгэ 2019-11-29 103.229.121.86

Дэлхийн л*****н орон нигерын хулгайч луйварчидтай нэгдсэн гэхлээр ямар л*****н монголчууд вэ гэж л ойлгож байнаа?! Наад лаларуудаа маш хатуу ший
тгээрэй!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж