Монгол иргэд Нигерийн иргэнтэй хамтран их хэмжээний валют залилжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.29-нд нийтлэгдсэн

Монгол иргэд Нигерийн иргэнтэй хамтран их хэмжээний валют залилжээ

Монгол иргэд Нигерийн иргэнтэй хамтран их хэмжээний валют залилжээ

Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн Эджикем Чимези Джон, Монгол Улсын иргэн Б.Хулан, Д.Ганболд, Т.Анхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.11.29/ 11.50 цагт эхэлжээ.

Хэргийг сануулахад, нэр дурдагдсан дээрх хүмүүс 2018 оны сүүлийн хагас жилд гадаадын аж ахуй нэгж, байгууллагуудтай ижил нэртэй зохиомол байгууллага байгуулж, цахим хэрэгсэл ашиглан их хэмжээний валют, эд хөрөнгө залилсан ажээ. Тодруулбал, "Лонати СПА", "Делүксе мулти сервисес СРЛ" зэрэг ХХК-ийг зохиомлоор байгуулж, Бүгд Найрамдах Турк улсын "Алпин чорап" компаниас Итали улсын "Лонати СПА" компани руу шилжүүлэх байсан 234 мянган еврог өөрсдийн байгуулсан "Делүксе мулти сервисес СРЛ" ХХК-ийн Голомт банк дахь еврогийн харилцах дансаар хүлээн авч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлджээ.

Шүүх хурлын шийдвэрийг эргэн мэдээлэх болно.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж