"Төсвөөс 300-500 сая төгрөгийг ДОХ-ын эмчилгээнд зарцуулдаг" | News.MN

"Төсвөөс 300-500 сая төгрөгийг ДОХ-ын эмчилгээнд зарцуулдаг"

"Төсвөөс 300-500 сая төгрөгийг ДОХ-ын эмчилгээнд зарцуулдаг"

"Төсвөөс 300-500 сая төгрөгийг ДОХ-ын эмчилгээнд зарцуулдаг"

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдөр ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр тохиодог.  Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар өнөөдөр /2019.11.29/ холбогдох мэргэжилтнүүд Эрүүл мэндийн яамны хурлын танхимд хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өглөө.


Монгол Улсад ХДХВ-ийн халдварын эхний тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш 2019 оны аравдугаар сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын 281 тохиолдол олон нийтэд мэдээлэгдсэн гэдгийг албаныхан хэлж байв.  Энэ нь өмнөх онтой харьцуулахад гурван тохиолдлоор бага байгааг эмч мэргэжилтнүүд онцлов. Үүнээс 44 хүн нас барсан бөгөөд 32 нь ДОХ-ын улмаас нас барсан байна.

Манай улсад бүртгэгдээд буй ХДХВ-ийн халдварын тохиолдлууд 100 хувь бэлгийн замаар дамжсан бөгөөд цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж үйлчилгээгээр болон эхээс урагт халдвар дамжаагүй гэдгийг албаныхан мэдээллээ.

“ХДХВ, ДОХ-ТОЙ НЭГ ХҮНИЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛД ЖИЛД 2-5 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛДАГ”

Энэ талаар Халдвар өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү ярихдаа “Монгод Улсад 615 хүн ХДХВ-ийн халдвартай байх боломжтой гэж тооцоолсон бөгөөд үүний 38 хувь буюу 281 тохиолдолыг илрүүлээд байна. ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээ авч байгаа хүмүүсийн 87 хувь нь ретровирүсийн эсрэг эмчилгээнд хамрагдаж, тэдний 79 хувьд ХДХВ-ийн ачаалал дарангуйлагдсан. Манай төв 2010 оноос өмнө “Глобаль” сангийн дэмжлэгээр оношилгоо эмчилгээний эм бэлдмэлийг авч байсан бол 2013 оноос хойш энэ эм оношлуур, эмчилгээний зардлыг Монгол Улсын Засгийн газар бүрэн дааж, жил бүр 300-500 сая төгрөгийг улсын төсвөөс гаргах болсон. Ингэснээр ХДХВ, ДОХ-той нэг хүний жилд хэрэглэх эмчилгээний зардалд дунджаар 2-5 сая төгрөг зарцуулдаг. Тухайлбал, ХДХВ-ийн халдвартай эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх зорилгоор нэг эх, хүүхдэд хэрэглэгдэх эмийн зардалд жилд 2.5-3 сая төгрөг зарцуулдаг” тухай онцолсон юм.

ХДХВ-ийн халдварын тохиолдлын 81.2 хувь нь эрэгтэй, тэдний 80 хувь нь бэлгийн цөөнх эрэгтэйчүүд байгаа бөгөөд нийт тохиолдлын 76.8 хувь нь 39-өөс доош насандаа /15-39/ оношлогдсон байна.

“МОНГОЛ УЛСЫН ЭРСДЭЛТЭЙ БҮЛГИЙН ХҮН АМЫН ДУНД ХДХВ, ДОХ-ЫН ТАРХАЛТТАЙ ХЭВЭЭР БАЙНА”

Монгол Улс дахь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордица хэлсэн үгэндээ “ХДХВ, ДОХ-ыг устгах ажлын хүрээнд гайхалтай ахиц дэвшил гаргаж, 2030 он гэхэд 90-90-90 эмчилгээний зорилтод хүрэх олон чухал алхмыг хийсэн. Үүний үр дүнд өнгөрөгч 2018 оны эцсийн байдлаар дэлхий даяар ДОХ-ын халдвартай 37.9 сая хүн байснаас 79 хувийг шинжилгээнд, 62 хувийг эмчилгээнд хамруулж, 53 хувийн вирүсийг дарангуйлсан буюу бусдад халдвар тараах эрсдэлгүй болгосон” гэсэн юм.

Тэрбээр “Монгол Улсын нийт хүн амын дунд ХДХВ-ийн халдварын бага тархалтыг амжилттай тогтоон барьж байгаа боловч эрсдэлтэй бүлгийн хүн амын дунд төвлөрсөн тархалттай хэвээр байна” гэдгийг сануулж байв.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Д.БҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-29 64.119.19.225

салтаандаа захирч чаддаггүй з**х*й юмнуудад яах гэж мөнгө зардаг байнаа

Avatar

Arai 2019-11-29 202.9.46.64

Eruul mendiin yam dampuurchee

Avatar

Зочин 2019-11-29 103.111.68.3

ДОХ илэрсэн 281 хүний 81,2%-нь эрэгтэй, тэр эрэгтэйчүүдийн 80%-нь ижил хүйстэн гэхээр 182 ижил хүйстэн эрэгтэй ДОХ туссан байна гэхээр аймаар их тоо байна шүү. Монгол ийм их ижил хүйстэнтэй юм уу?

Avatar

Зочин 2019-11-29 202.39.60.115

3000 orchim bgaa

Avatar

Зочин 2019-11-29 118.200.73.24

g*** hulgaichuudiig shorond hori

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж