“Mongolia Update” бага хурал Канберра хотноо зохион байгуулагдав

Хуучирсан мэдээ: 2019.11.29-нд нийтлэгдсэн

“Mongolia Update” бага хурал Канберра хотноо зохион байгуулагдав

“Mongolia Update” бага хурал Канберра хотноо зохион байгуулагдав

Австралийн Үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол судлалын хүрээлэнгээс “Mongolia Update” бага хурлыг Канберра хотноо 2019 оны 11 дүгээр сарын 26-27-нд зохион байгуулав. “Соёлын өв ба эдийн засаг” сэдвийн дор явагдсан энэ удаагийн бага хуралд Австралид буй эрдэмтэн судлаачдаас гадна Монгол, Өвөр Монголоос зочин илтгэгчид уригдан оролцов.

Бага хуралд Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам, Хөдөө аж ахуйн яамны төлөөлөл, Австралийн Үндэсний их сургуулийн багш, оюутнууд болон тус улсад оршин суугаа монгол иргэдийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцов. Мөн бага хурлын үеэр тус их сургууль монгол гэрээ барьж, урлагийн тоглолт толилуулж, Монгол ахуй, байгалийн фото зургийн үзэсгэлэнг гаргасан нь олны талархлыг хүлээв.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж