Сагсан бөмбөг: Олимпийн эрхийн төлөө 24 баг өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2019.11.29-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөг: Олимпийн эрхийн төлөө 24 баг өрсөлдөнө

Сагсан бөмбөг: Олимпийн эрхийн төлөө 24 баг өрсөлдөнө

FIBA буюу Дэлхийн Сагсан бөмбөгийн холбооноос Токио-2020 олимпд оролцох үлдсэн дөрвөн эрхийн төлөөх өрсөлдөх багуудын хэсгийн оноолт болон тэмцээн явагдах газруудыг зарлалаа. 12 улсын шигшээ баг өрсөлдөх Токио-2020 олимпд одоогоор найман баг эрхээ аваад байгаа бөгөөд үлдсэн дөрвөн эрхийн төлөө 24 улсын шигшээ багууд дөрвөн улсад зохион байгуулагдах эрх олгох тэмцээнд өрсөлдөнө. Тус эрх олгох тэмцээн нь ирэх 2020 оны зургадугаар сарын 23-28-ны хооронд Канад улсын Викториа, Хорват улсын Сплит, Литва улсын Каунас болон Серби улсын Белград зэрэг дөрвөн хотод нэгэн зэрэг зохион байгуулагдана. Одоогоор Австрали, Аргентин, Иран, Испани, Нигери, Франц, Япон, АНУ зэрэг улсын шигшээ багууд эрхээ аваад байна.

Хэсгийн оноолтыг доорх зургаас харна уу.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж