МАН-ын Удирдах зөвлөл Сонгуулийг 50:26-р явуулахаар санал нэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.11.29-нд нийтлэгдсэн

МАН-ын Удирдах зөвлөл Сонгуулийг 50:26-р явуулахаар санал нэгджээ

МАН-ын Удирдах зөвлөл Сонгуулийг 50:26-р явуулахаар санал нэгджээ

НЭМЭЛТ:

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өндөрлөлөө.

Хурлаар сонгуулийн тухай хуулийг хэлэлцсэн бөгөөд 50:26 буюу 26 нь улс даяар нам бүр 26 хүн нэр дэвшүүлэн хамгийн олон санал авсанаар нь УИХ-д оруулахаар санал нэгджээ. Үлдсэн 50 нь жижиг тойрогт өрсөлдөх ажээ


МАН-ын Удирдах зөвлөл одоо 13.00 цагаас хуралдахаар тов гаргажээ. Уг хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх бололтой.

Учир нь Сонгуулийн тухай хуулийг ирэх долоо хоногт өргөн барих юм. Үүнээс өмнө МАН-ын Удирдах зөвлөл ирэх оны УИХ-ын сонгуулийн тогтолцоог тодорхой болгож нэгдсэн саналд  хүрэхээр болжээ.

Эх сурвалжийн хэлж байгаагаар МАН-ын удирдлагууд сонгуулийн тогтолцоог холимог мажоритараар зохион байгуулж,  60:16 буюу 60 нь жижиг мажоритараар, 16-г том мажоритар сонгох асуудал яригдаж байгаа гэнэ.

АН-аас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлд оруулахаар сонгуулийн холимог тогтолцоог санал болгосон ч МАН-ын олонх нь дэмжээгүй тус саналыг нь унагаасан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж