Ерөнхийлөгч Дональд Трамп электрон тамхины хориог цуцалж магадгүй

Хуучирсан мэдээ: 2019.11.29-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Дональд Трамп электрон тамхины хориог цуцалж магадгүй

Ерөнхийлөгч Дональд Трамп электрон тамхины хориог цуцалж магадгүй

Ерөнхийлөгч Дональд Трамп есдүгээр сард АНУ-д электрон тамхи болон электрон тамхины шингэнийг худалдаалахыг хориглох шийдвэр гаргасан. Гэвч Трамп бодлоо өөрчилсөн бололтой. Хориглох шийдвэрээс хойш түүний зөвлөхүүд, туслахууд Трампыг шийдвэрээ эргэн харахыг тасралтгүй ятгасаар байсан юм. Тэд электрон тамхины хэрэглээг хориглохоо болих нь Трампыг дахин сонгогдоход чухал нэмэртэй хэмээн үзэж байх магадлалтай билээ.

Арваннэгдүгээр сарын эхээр Ерөнхийлөгч Трамп бага насны хүүхдүүдийг никотины аюулаас хамгаалах зорилготой дээрх шийдвэрээ эргэн харж эхэлсэн бөгөөд хоёр долоо хоногийн өмнө хүүхдүүдээс илүү залуучуудын хэрэглээ болсон тамхи болон гааны амттай электрон тамхийг хорионоос чөлөөлсөн байна.

Мөн энэ үеэс хойш Трамп электрон тамхины хорионы талаар хийх мэдэгдлүүд болон уулзалтуудаа цуцалжээ. Вашингтон Постод эх сурвалжийн мэдээлснээр бол электрон тамхины хэрэглээг бүрэн хориглох нь электрон тамхи хэрэглэгчид, электрон тамхи үйлдвэрлэгч болон үйлдвэрийн ажилчид Трампад санал өгөхөөс татгалзах шалтгаан болох магадлалтай гэжээ.

Гэсэн хэдий ч электрон тамхины хориог цуцлах эсэх талаар тодорхой мэдээлэл байхгүй хэвээр байна.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: futurism.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж