Хатан хаан Элизабет тэтгэвэртээ гарч, ханхүү Чарльз хаан ширээнд сууна

Хуучирсан мэдээ: 2019.11.29-нд нийтлэгдсэн

Хатан хаан Элизабет тэтгэвэртээ гарч, ханхүү Чарльз хаан ширээнд сууна

Хатан хаан Элизабет тэтгэвэртээ гарч, ханхүү Чарльз хаан ширээнд сууна

Английн хатан хаан II Элизабет 18 сарын дараа буюу 2021 оны дөрөвдүгээр сард хаан ширээнээс бууж, түүний ууган хүү ханхүү Чарльз хаан ширээнд залрахаар болжээ. Нийт 67 жилийн турш хаан ширээнд заларсан тэрбээр ирэх 2020 оны дөрөвдүгээр сард 95 насыг зооглох юм. Ханхүү Чарльз нь өдгөө 71 настай бөгөөд 1952 оны хоёрдугаар сарын 6-нд хаан ширээг залгамжлагч болж байжээ.

Хатан хаан Елизавет нь 1952 онд 25 настайдаа хаан ширээг залгамжилж авсан ба тэрбээр үндэстнүүдийн нөхөрлөлийн тэргүүн төдийгүй Австрали, Антигуа, Барбуда, Багамын арлууд, Барбадос, Белиза, Гренада, Канад, Шинэ Зеланд, Папуа-Шинэ Гвиней, Сент-Винсент, Гренадин, Сент-Китсе, Невис, Сент-Люси, Соломоны арлууд, Тувал, Ямайк гэсэн 15 тусгаар орны хаанд тооцогддог. Түүнчлэн Английн сүмийн тэргүүн, Их Британийн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн үүрэг гүйцэтгэдэг юм байна.

Парламентын хаант засаглалын уламжлалын дагуу II Елизавет улс орныг удирдах, шийдвэр гаргахад бараг нөлөө үзүүлдэггүй, үндсэндээ бэлгэдлийн, төлөөллийн үүрэгтэй. Тэрбээр улс орнуудад дипломат айлчлал хийх, Элчин сайдуудыг хүлээн авах, төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзах, жил бүр парламентад илгээлт унших, шагнал гардуулах, хүлэг баатарт өргөмжлөх зэрэг ажил үүргүүдийг гүйцэтгэдэг байна.

Эх сурвалж: MIRROR.UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж