"Хятад улс-Шинэ их аян" номын нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2019.11.29-нд нийтлэгдсэн

ШИНЭ НОМ

"Хятад улс-Шинэ их аян" номын нээлт боллоо

"Хятад улс-Шинэ их аян" номын нээлт боллоо

БНХАУ-ын ард түмний түүх, соёл, орчин үеийн үндэсний нөхцөл байдлын талаархи Монгол хүмүүсийн ойлголтыг дээшлүүлэх зорилгоор Хятадын улсын Чиндао хэвлэлийн групп нь "Хятад улс – Шинэ их аян" номын монголчлон орчуулсан хувилбарыг эмхэтгэн гаргажээ. Тус номын нээлт өнөөдөр /2019.11.29/ Улаанбаатар хотын Хятадын соёлын төвд боллоо.

Энэхүү ном нь БНХАУ болон гадаадын нэртэй гэрэл зурагчид, сэтгүүлчдээс бүрдсэн баг "Их аян"-ы замаар аялж,тэрхүү бүс нутгийн байгалийн гайхамшигт өнгө үзэмж, тэнд оршин амьдардаг хүн ардын аж  амьдрал, агуу их бүтээн байгуулалт, асар их өөрчлөлт хөгжил зэргийг гэрэл зургийн хальснаа буулгаснаар энэхүү "Хятад улс-Шинэ их аян" зурагт түүхийн номыг бүтээжээ.

Хятад улс нь өөрчлөлт шинэчлэл хийсэн үеэс хойш гаргасан томоохон ололт амжилтыг монголын уншигчдад унших боломжийг олгохын тулд Хятад Монголын хэл, соёл, боловсрол, нийгмийн хөгжлийн санд Чиндао хэвлэлийн группээс хандивласан 60 ширхэг номыг Сангийн зүгээс Монгол Улсын Төв номын сан, МУИС, 23 дугаар дунд сургууль болон бусад холбогдох сургуулиудад хандивлажээ.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж