Ширээний теннисний эрэгтэйчүүдийн дэлхийн аварга эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.11.29-нд нийтлэгдсэн

Ширээний теннисний эрэгтэйчүүдийн дэлхийн аварга эхэллээ

Ширээний теннисний эрэгтэйчүүдийн дэлхийн аварга эхэллээ

Ширээний теннисний эрэгтэйчүүдийн 40 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Ченду хотод өнөөдөр эхэллээ.  Тэмцээнд 17 орны 20 тамирчид өрсөлдөж байгаагаас 2016 болон 2018 оны аварга Хятадын Фан Цендун, 2012 болон 2015 оны аварга Хятадын Ма Лонг, 2001 болон 2009 оны аварга Беларусь тамирчин Дмитри Самсанов, 2005 оны аварга Германы Тимо Бол, түүний нутаг нэгт 2017 оны аварга Дмитри Овчаров нар оролцож байна.

Тэмцээний зохион байгуулалтын хувьд дэлхийн аварга болон тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнд алт, мөнгөн медаль хүртсэн найман тамирчин шууд оролцож, үлдсэн 12 тамирчнаас найм нь үндсэн хэсэгт орно.

Ширээний теннисний ДАШТ арванхоёрдугаар сарын 1-нд өндөрлөнө

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж