ОБЕГ: Төв аймагт сураггүй алга болсон иргэний цогцсыг олжээ | News.MN

ОБЕГ: Төв аймагт сураггүй алга болсон иргэний цогцсыг олжээ

ОБЕГ: Төв аймагт сураггүй алга болсон иргэний цогцсыг олжээ

ОБЕГ: Төв аймагт сураггүй алга болсон иргэний цогцсыг олжээ

Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна

Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн Өлийн даваа гэдэг газар/сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 181 км-т/ тус аймгийн Жаргалант сумаас Цээл сум руу арваннэгдүгээр сарын 16-ны өдөр 11.00 цагт “Галлопер” загварын суудлын автомашинаар иргэн У, Б нар зорчиж яваад автомашин нь Жаргалант сумын Буурал багийн Өлийн даваа гэдэг газар эвдэрч зогсчээ.

Улмаар 13.00 цагийн орчимд тус автомашины жолооч У нь иргэн Б /40 настай, эрэгтэй/-г автомашиндаа үлдээж, өөрөө Цээл сум руу тусламж дуудахаар яваад 17.00 цагийн орчимд буцаж ирэхэд иргэн Б сураггүй алга болжээ. Энэ дагуу арваннэгдүгээр сарын 17-ноос 24-ны хооронд эрэн хайх ажиллагааг нийт долоон хоног зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр эрлийн ажиллагааг зогсоожээ.

Гэтэл тус аймгийн Цээл сумын Хүйлээ хан багийн Хөвийн давааны-Ар гэдэг газарт автомашин байсан газраас баруун урд зүгт гурван км-т иргэн Б-гийн цогцсыг жалганд цасанд дарагдсан байдалтай байсныг ар гэрийнхэн нь арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 17.40 цагт олсон мэдээллийг Цээл сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.

 МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ АММИАКИЙН ХИЙ АЛДАГДАЖ ДӨРВӨН ХҮН ХОРДЖЭЭ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр багийн “Өв-Эко Мийт” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт аммиакийн хий алдагдаж, үнэртээд байна гэсэн дуудлага арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 12.40 цагт аймгийн онцгой байдлын газарт иржээ.

Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, Цагдаагийн газрын 12 алба хаагч, Тагнуулын хэлтсийн гурван алба хаагч, Мэргэжлийн хяналтын газрын  дөрвөн ажилтан, нийт 34 хүн, 9 автомашинтай гурван км замыг туулан 12.43 цагт очиж, “Газтек” агаар хэмжигч багажаар хэмжилт хийхэд чанар, найрлагад химийн бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс их /100ррм/ байсан тул аммиакийн хий /NH3/ дамжуулах шугамыг хааж, үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоон 22 ажилтныг аюулгүй газарт гаргасан.

Тус үйлдвэрийн 216 м2 талбайд усаар саармагжуулалт хийж хэмжилт хийхэд химийн бодис /60ррм/-ын илэрц байсан бөгөөд нийт 5 цаг 57 минут ажиллаж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул тухайн обьектыг цагдаагийн байгууллагын хамгаалалтад хүлээлгэн өгсөн.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлгийн улсын хяналтын байцаагч тус үйлдвэрт хадгалагдаж байсан 3.1 тонн ястай мах, 175 кг цул махыг битүүмжилж, махнаас дээж авч УМЭАЦТЛ-д өнөөдөр /2019.11.29/үргүүлнэ. Аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн яаралтай түргэн тусламжийн төвд 32 ажилтныг эмнэлгийн үзлэгт хамруулан дөрвөн ажилтанд хордлого тайлах эмчилгээ хийж, гэрт нь буцаасан байна.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zozin 2019-11-29 66.181.188.159

En hamt yabsan nuhur no.toi ym bishyy hamt l vbna biz de esbel dagyylj yabaad tylheed haychbyy shalgah n zub uu

Avatar

иргэн 2019-11-29 124.158.110.117

Машинаасаа 3-хан км газарт байхад 12 хоног хайгаад олдоггүй? хэцүү еэ.

Avatar

ogii ogii 2019-11-29 192.82.74.216

arilsan dotrtoo xun umda sumin tob n10 km gej bna xam l alxaxgui de odoo inged xund baidald orxgui l bsan bx daa
ho xunii mocgui xun bna dd

Avatar

Зочин 2019-11-29 202.179.25.51

Цасан шуургатайд машиндаа орхиод явсан нөхөр, бусдыг аюултай байдалд үхэлд хүргэсэн гэдгээр ял авах нь тодорхой боллоо доо. Хүний аминаас илүү машин тэрэг гэж байх уу

Avatar

Зочин 2019-11-29 66.181.170.73

хүний мөсгүй новшийг бусдын амь бие аюултай нөхцөлд байхад орхих гэсэн эрүүгийн хуулийн зүйл ангиар шоронд хий арилсан дотортой хүний мөсөөр хөлийн жийрэг шиг болсон хог вэ. муу ямбий 93 оны солонгос төмрийн хогийг зүгээр өгсөн ч авах хүн байгүй шүү. зайлуул унаанд нь дайгдаж яваад машин харж бай би яваад хурдан сэлбэг аваад хүрээд ирнэ гэж хэлсэн болохоор нь үгүй гэж чадахгүй үлдсэн байж таараа. орой 18 цагийн үед машинаа орхиж яваад маргааш нь 17 цагийн үед очсон гээ биз дээ.

Avatar

Билэг 2019-11-29 66.181.183.189

Нэгнийгээ хүйтэн цасанд хаяад явдаг үнэхээр тэнэг хүн юм. Тэр муу төмрийн сэгийг хэн тоож хээрээс авах вэ дээ. Даанч тэнэг юмаа. Хайран амь.

Avatar

Зочин 2019-11-29 66.181.171.34

гурван км замыг туулан 12.43 цагт очиж …….. Мөн чхол зам туулжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж