ОБЕГ: Төв аймагт сураггүй алга болсон иргэний цогцсыг олжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.29-нд нийтлэгдсэн

ОБЕГ: Төв аймагт сураггүй алга болсон иргэний цогцсыг олжээ

ОБЕГ: Төв аймагт сураггүй алга болсон иргэний цогцсыг олжээ

Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна

Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн Өлийн даваа гэдэг газар/сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 181 км-т/ тус аймгийн Жаргалант сумаас Цээл сум руу арваннэгдүгээр сарын 16-ны өдөр 11.00 цагт “Галлопер” загварын суудлын автомашинаар иргэн У, Б нар зорчиж яваад автомашин нь Жаргалант сумын Буурал багийн Өлийн даваа гэдэг газар эвдэрч зогсчээ.

Улмаар 13.00 цагийн орчимд тус автомашины жолооч У нь иргэн Б /40 настай, эрэгтэй/-г автомашиндаа үлдээж, өөрөө Цээл сум руу тусламж дуудахаар яваад 17.00 цагийн орчимд буцаж ирэхэд иргэн Б сураггүй алга болжээ. Энэ дагуу арваннэгдүгээр сарын 17-ноос 24-ны хооронд эрэн хайх ажиллагааг нийт долоон хоног зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр эрлийн ажиллагааг зогсоожээ.

Гэтэл тус аймгийн Цээл сумын Хүйлээ хан багийн Хөвийн давааны-Ар гэдэг газарт автомашин байсан газраас баруун урд зүгт гурван км-т иргэн Б-гийн цогцсыг жалганд цасанд дарагдсан байдалтай байсныг ар гэрийнхэн нь арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 17.40 цагт олсон мэдээллийг Цээл сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.

 МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ АММИАКИЙН ХИЙ АЛДАГДАЖ ДӨРВӨН ХҮН ХОРДЖЭЭ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр багийн “Өв-Эко Мийт” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт аммиакийн хий алдагдаж, үнэртээд байна гэсэн дуудлага арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 12.40 цагт аймгийн онцгой байдлын газарт иржээ.

Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, Цагдаагийн газрын 12 алба хаагч, Тагнуулын хэлтсийн гурван алба хаагч, Мэргэжлийн хяналтын газрын  дөрвөн ажилтан, нийт 34 хүн, 9 автомашинтай гурван км замыг туулан 12.43 цагт очиж, “Газтек” агаар хэмжигч багажаар хэмжилт хийхэд чанар, найрлагад химийн бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс их /100ррм/ байсан тул аммиакийн хий /NH3/ дамжуулах шугамыг хааж, үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоон 22 ажилтныг аюулгүй газарт гаргасан.

Тус үйлдвэрийн 216 м2 талбайд усаар саармагжуулалт хийж хэмжилт хийхэд химийн бодис /60ррм/-ын илэрц байсан бөгөөд нийт 5 цаг 57 минут ажиллаж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул тухайн обьектыг цагдаагийн байгууллагын хамгаалалтад хүлээлгэн өгсөн.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлгийн улсын хяналтын байцаагч тус үйлдвэрт хадгалагдаж байсан 3.1 тонн ястай мах, 175 кг цул махыг битүүмжилж, махнаас дээж авч УМЭАЦТЛ-д өнөөдөр /2019.11.29/үргүүлнэ. Аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн яаралтай түргэн тусламжийн төвд 32 ажилтныг эмнэлгийн үзлэгт хамруулан дөрвөн ажилтанд хордлого тайлах эмчилгээ хийж, гэрт нь буцаасан байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж