УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Кувейтын парламентын бүлгийн дарга Д.Оюунхорол Кувейт улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохаммад Файсал Альмутайрийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол-Кувейт хоёр улсын харилцаа жил ирэх бүр өргөжин хөгжиж байгааг онцлоод энэхүү харилцаанд хууль тогтоох дээд байгууллага, парламентын бүлгүүдийн хамтын ажиллагаа үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглээд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.
Ирэх жил болох Монгол-Кувейтын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг угтан хоёр тал бүтээлч арга хэмжээг зохион байгуулахаар харилцан санал солилцсон юм. Мөн 45 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Кувейт улсын Үндэсний Ассамблейн Кувейт-Монголын найрамдлын бүлгийн гишүүдийг Монголд Улсад айлчлахыг урилаа.
Холбоотой мэдээ